Монголд цагаачлахаар ирсэн Хятадуудыг буцаав

Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 18-нд БНХАУ-ын талаас нэг хүн хил зөрчин ирснийг камерийн хяналтаар илрүүлэн саатуулжээ. Хил зөрчигч нь тус улсын иргэн Жан Юн Таог гэдэг хүн байжээ. Тэрбээр чухам ямар зорилготой хил зөрчсөнөө хууль хяналтын байгууллагынханд хэлээгүй байна. Мөн тус ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 20-нд БНХАУ-ын талаас том хүн, хүүхдийн хамт явганаар улсын хил зөрчин орж ирснийг хилчид илрүүлжээ. Хил зөрчигч нь Монгол улсад цагаачлан амьдрах зорилготой БНХАУ-ын иргэн Шү Юүн Жан, Шү Жи Цай нар байсан аж. Тэднийг хоёр улсын хилийн уулзалтаар БНХАУ-ын талд хүлээлгэн өгчээ.
Д.Ундрах 24tsag.mn