Хаягдал дахин боловсруулах тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлнө

Байгаль орчны салбарын бодлогын шинэчлэл хийгдэж байгаатай холбогдуулан дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн, 3R-ын зарчмыг үндэслэн хог хаягдлын тухай шинэ хуультай боллоо. Мөн хог хаягдлыг дахин боловсруулах , хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулан холбогдох яамдаас санал авч байгаа ажээ. Тус хууль батлагдсанаар хаягдлаар бизнес эрхлэгчид төрөөс томоохон дэмжлэг болж, хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах боломж бүрдэж, менежмент нь сайжрах эхлэл тавигдах юм.
Д.Ундрах 24tsag.mn