БНСУ-д эмчлүүлж байгаа гал сөнөөгчийн бие сайжирчээ 
Дорнод аймагт гал түймрийг унтраах үедээ их хэмжээгээр түлэгдсэн тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагч, гал сөнөөгчийг Засгийн газрын дэмжлэгтэйгээр БНСУ-д эмчлүүлж байгаа. Түүнд мэс засал хийсэн ба биеийн байдал нь сайжирч байна гэж БНСУ-ын Гэмтэл, түлэнхийн нийгэмлэгийн эмч нар манайханд мэдээлжээ. Монгол Улс, БНСУ-ын гэмтэл болон Түлэнхийн нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд өнөөдрөөс 29-ны хооронд Сөүл хотын “Hangang sacred heart” эмнэлэгийн доктор профессор, БНСУ-ын Түлэнхийн холбооны ерөнхийлөгч Жан Ён Чол тэргүүтэй түлэнхийн болон гоо сайхан, нөхөн сэргээх мэс заслын эмч нарын баг манай улсад ирэхээр болжээ. Тэд гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллаж Монголчуудад үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо, мэс засал хийх юм байна. Энэ үеэр түлэнхийн нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр хоёр улсын эмч мэргэжилтнүүдийн хамтарсан симпозиум болно.
Д.Ундрах 24tsag.mn