Вьетнамд тамхины шинэ хууль баталжээ

Вьетнам улсын засгийн газрын хуралдаанаар “Жил бүр 40.000 хүн тамхинаас болж нас барж байна” гэсэн асуудлыг авч хэлэлцжээ. Хүн амийн дундах тамхи таталтыг хязгаарлах үүднээс тус улсын Засгийн газар олон нийтийн газруудад тамхи татах болон энэ талын суртачилгааг хориглосон шийдвэр 2010 онд гаргаж байжээ. Гэсэн ч энэ шийдвэр нь төдийлөн хэрэгжиж чадахгүй байгаа гэнэ. Тиймээс 2013 оны эхний өдрөөс хэрэгжүүлэх хуулийн дагуу тамхины худалдааг хязгаарлах, мөн 2010 оны хуулийн хэрэгжилтэнд хатуу анхаарах аж.
Д.Ундрах 24tsag.mn