Японы Фүкүшима арлын атомын цахилгаан станц дэлбэрснээс хойш жил гаруй
хугацаанд тухайн бүс нутгийн далайн бүтээгдэхүүнийг худалдахыг хориглоод
байсан. Харин өчигдрөөс Фүкүшимагийн далайн хоолыг зарж эхэлжээ.

Японы Фүкүшима арлын атомын цахилгаан станц дэлбэрснээс хойш жил гаруй хугацаанд тухайн бүс нутгийн далайн бүтээгдэхүүнийг худалдахыг хориглоод байсан. Харин өчигдрөөс Фүкүшимагийн далайн хоолыг зарж эхэлжээ. Одоогоор зөвхөн наймаалж, эмгэн хумсыг л зарахыг зөвшөөрөөд байна. Хэдийгээр хүмүүс хортой байх магадлалтай гэж эмээж байгаа ч Фүкүшима арлын иргэдийн амьжиргааг дэмжихийн тулд худалдан авагчид олон байгаа гэнэ. Наймаалж, эмгэн хумс ачсан анхны усан онгоц далайгаас ирсний дараа мэргэжлийн хүмүүс цацраг идэвхит бодис байгаа эсэхийг нь шалгаж байж худалдаанд гаргажээ. Удахгүй хавч худалдаанд гаргаж магадгүй гэж орон нутгийнхан ярьж байна. Гэхдээ бусад загас, далайн ургамлын хувьд хортой байх магадлал өндөр байгаа аж.
Б.Баяр