С.Буяннэмэхийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн намар ашиглалтанд орно

Их зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд түүний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ. Тус ажлыг Баянгол дүүргийн ЗДТГ-аас санаачилсан бөгөөд дүүрэгтээ өнгө үзэмж нэмэх, хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газрын тоог нэгээр нэмэхээр тэд ажилдаа оржээ. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн Нийслэлийн 23 дугаар сургуулийн өмнөх дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит хүрээлэнтэй адил хэмжээтэй байх бөгөөд энэ зундаа багтаан ашиглалтанд оруулах юм байна.
Д.Ундрах 24tsag.mn