Сүрдүүлгийн захидлаас болж зарим газрыг хаажээ

АНУ-ын Мичиган мужийн Детройт хот болон Канадын Онтарио хотын холбосон гүүрийг дэлбэлнэ гэж сүрдүүлсний дараа урьдчилан сэргийлэх зорилгоор түр хугацаанд хаасан гэнэ. Детройт хотын Цагдаагийн газарт өчигдөр өглөө гүүрийг дэлбэлнэ гэдэг сүрдүүлсэн захидал ирсний дараа цагдаа нар хоёр эргийг самнаж, хамгаалалтад авчээ. АНУ-ын Эргийн хамгаалалтын газар эргийн дагуух хөлөг онгоцны зогсоолыг хааж, хөдөлгөөнийг хоригложээ. Детройтын Цагдаагийн газрын ажилтнууд сүрдүүлсэн захидлыг хаанаас, хэн илгээснийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Тус гүүр нь АНУ-ын худалдааны тээврийн томоохон гарц бөгөөд жирийн өдөр гүүрээр 10 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчин өнгөрдөг гэнэ. АНУ болон Канадын барааны эргэлтийн 25 хувь нь гүүрээр дамжин өнгөрдөг байна. Сүрдүүлгээс болж гүүрнээс гадна Детройт-Виндзорын хоорондох туннелийг мөн хаасан гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn