Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракын биеийн байдал хүнд байсан тул Кайр хотын цэргийн эмнэлэгт эмчлүүлж байсан юм

Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракын биеийн байдал хүнд байсан тул Кайр хотын цэргийн эмнэлэгт эмчлүүлж байсан юм. Сүүлийн өдрүүдэд түүний бие сайжирсан тул Тора хот дахь шоронгийн эмнэлэгт шилжүүлэхээр болсон тухай "МЕНА" агентлаг мэдээлжээ. Өнгөрсөн сард болсон шүүх хурлын үеэр түүний бие эрс муудаж, комд ороод байсан. Харин сар гаруй үргэлжилсэн эмчилгээний үр дүнд биеийн байдал нь тогтворжсон байна. 84 настай Х.Мубаракыг Засгийн газраа эсэргүүцсэн энгийн иргэдийн аминд хүрсэн гэж насаар нь хорих ял оноогоод байгаа билээ.