
Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд нийт 57.8 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Монголбанк нийт 56.8 сая ам.долларыг 1342.50 төгрөгийн хаалтын ханшаар худалдав. Мөн юанийн дуудлага худалдаагаар банкууд юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк валютын дотоодын захын юанийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд энэ удаагийн арилжаанд оролцоогүй аж. Тодруулахад, гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Ц.Болор