
Улаанбаатар дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Рана Флауверс нутаг буцаж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг хүлээн авч уулзжээ.Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг НҮБ-ын Хүүхдийн санг төлөөлөн Монгол Улсад гурван жил гаруй хугацаанд ажиллахдаа Монгол Улс, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүүхдийг хамгаалах, тэдний эрүүл мэнд, боловсролын асуудлаар олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсныг тэмдэглэж, Рана Флауверст талархал илэрхийлсэн байна.Түүнчлэн Рана Флауверсийг Монгол Улсын Ерөнхийлагч “Найрамдал” медалиар шагнасанд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Ц.Болор