зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Отгонбаяр: СӨХ-ны дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх хэрэгтэй

2017-4-05
0
ЖИРГЭХ

Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ-ны талаар  иргэд ихэвчлэн сөрөг ойлголттой байдаг. Зарим хүмүүсийн тухайд СӨХ-ны талаар ойлголт бага, зөвхөн байрны шат хонгилыг цэвэрлэх үүрэгтэй хэмээдэг бол зарим нь амьдарч буй байранд нь ямар нэгэн асуудал гарвал зөвхөн СӨХ л хариуцлага хүлээх ёстой гэдэг. СӨХ тойрсон асуудал, эл байгууллагын үүрэг, иргэдийн үүрэг хариуцлагын талаар “Дандар 61” СӨХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Отгонбаяртай ярилцлаа.


 

-СӨХ гэдэг байгууллага иргэдээс татвар авдаг л газар болоод байна гэсэн шүүмжлэл их байдаг. СӨХ яг ямар дүрэм мөрдөж, ямар зарчмаар захирал болон бусад ажилчидаа сонгодог юм бэ?

 

-СӨХ-тэй холбоотой шүүмжлэл их гардаг. Гэхдээ энэ нь тухайн шүүмжилж байгаа хүний л СӨХ-тэй холбоотой байдаг байх. Сайн ажиллаж байгаа сайн СӨХ-д олон байдаг шүү дээ.

 

СӨХ нь Монгол улсын “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хууль болон “Сууц өмчлөгчдийн холбоодын захирлуудын албан хэрэгцээнд ашиглах баримт бичгийн гарын авлага” хоёрыг мөрдөж ажилладаг. СӨХ-г байгуулахдаа оршин суугчдын хурлыг хийнэ. Хуралд хорооны засаг дарга, дүүрэг хөгжлийн төвөөс хүмүүс байлцуулж бүх гишүүдийн хурлыг хийж ТУЗ болон хяналтын зөвлөлийн хүмүүсээ сонгоно. ТУЗ нь СӨХ-ны гүйцэтгэх захирлыг сонгодог. Манай дүүргийн хувьд Баянзүрх дүүргийн Дүүргийн хөгжлийн төвөөс үйл ажиллагаа явуулах эрх авч СӨХ-ны гүйцэтгэх захирал нь Хорооны засаг дарга, Дүүргийн засаг дарга, ТУЗ-ийн дарга нартай гэрээ хийж ажилладаг.

 

-Үйл ажиллагаагаа оршин суугчдынхурлаас өмнө эхэлдэг юм уу, хуралдсаны дараа эхэлдэг үү.  СӨХ-ны дотоод журмыг хэн гаргадаг юм бол?

 

-Бүх гишүүдийн хурал хийсний  дараа  үйл ажиллагаа явуулах эрх, тамгаа авна. ТУЗ-ийн тогтоол гарч байраа хүлээж авч нотлож үйлдэнэ. Дотоод журам тогтоолын хавсралт, дотоод дүрэм журмыг хурлын протокол үндэслэж гарна даа. Өөрөөр хэлбэл СӨХ-ны дотоод журам,хөдөлмөрийн журмыг бүх гишүүдийн хурлаар гаргадаг гэсэн үг.

 

-СӨХ-ны зорилго, чиглэл нь юу юм бэ. Уг нь оршин суугчдынхаа эрх ашгийг хамгаалах төгс байгууллага байх ёстой гэж би хувьдаа ойлгодог. Гэтэл энэ байгууллага байрны оршин суугчдаас татвар авахаас цаашгүй боллоо гэсэн ойлголт нийтлэг болоод удаж байна шүү дээ.

 

-Холбооны зорилго нь Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, оршин суугчдын тохь тухтай аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрх ашгийг хамгаалахад оршдог. Үүнийг хүн бүхэн мэдэж байгаа байх. Харин үйл ажиллагааны чиглэл нь үйлчилгээнийх шүү дээ. Би нэг зүйлийг тодруулаад хэлье. Хүмүүс орон сууцны байрны дундын өмчлөлийн эд хөрөнгө, дэвсгэр болон орчны газар гэж юуг хэлдэгийг мэддэггүй. Гэтэл орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана,дотоод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх,  хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингин халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шатны +0,00 тэмдэгтээс дээшхи бохир ус шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорхи нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж хуульд заагаад өгсөн байдаг. Үүнийг л СӨХ хариуцах ёстой. Гэтэл оршин суугчид СӨХ-оос машины толь хулгай аваад явсан байна төл. Цэвэрлэгээ үйлчилгээ муу байна гээд л СӨХ-нд бүх хариуцлагыг үүрүүлэх гээд байдаг.

 

-СӨХ-ны удирдах бүтэцийн хувьд эрхийн хугацаа гэж байдаг уу?

 

-Удирдах болон хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ гэж бий. Удирдах зөвлөл 5, хяналтын зөвлөл 3 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Эдгээр бүтэц бүрэлдэхүүн нь 5 жилийн хугацаатай  сонгогдоно. Өөрсдөө цаашид ажиллахаас татгалзах, оршин суугчид өөрчлөх санал тавиагүй тохиолдолд улируулан ажиллуулж болдог.

 

-Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл зэргээр нүсэр гэж хэлж болохуйц бүтэцтэй юм байна. Яг ямар үүрэг хүлээдэг юм бол.

 

-Удирдах болон хяналтын зөвлөл нь СӨХ-ны хуульд заасан эрх үүргийн дагуу ажиллана. Тайланг хэлэлцэх, үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх зэргээр оршин суугч иргэдтэйгээ нягт холбоотой ажилладаг бүрэлдэхүүн. Гэтэл сонгогдож байгаа хүмүүс нь давхар ажилтай, цалингүй болохоор ажиллах идэвхи санаачлага муу байдаг нуух хэрэггүй гэж бодож байна.

 

ТУЗ-ийн дарга хурал хиймээр байдаг. Ажилтай байна  гээд бүгд цуглах нь ховор доо.

 

-Таны хувьд СӨХ-ны гүйцэтгэх захирал гэлээ. Бусад байгууллагын хувьд гүйцэтгэх захирал бүхий л ажлыг нь амжуулах гол хүч болдог. Өөрөөр хэлбэл “гал тогооны” дуусдаггүй дундардаггүй ажлыг хийдэг. СӨХ-ны гүйцэтгэх захирал ямар үүрэг хариуцлага хүлээдэг вэ?

 

-Хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хэрэгжүүлнэ. Харилцагч бүх байгууллага, СӨХ-ны Ня-бо, байцаагч, жижүүр, үйлчлэгч, лифтчин, түр ажилчидтай гэрээ байгуулах, бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх гээд л бас “Гал тогооны” ажлуудыг амжуулна. Мөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг холбогдох дансанд төвлөрүүлэх, захиран зарцуулах, удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдэд хийсэн ажлын үр дүнг харгалзаж зарим үед урамшуулал олгох эрх эдэлдэг. Дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчигээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангууулах,  холбооны нэрийн өмнөөс 20-оос доошгүй сууц өмчлөгчийн хүсэлтээр эрх бүхий байгуулагад асуудал тавьж шийдвэрлүүлэх зэрэг ажлуудыг хийдэг. Энд гэрээний талаар дурьдсан болохоор гэрээ байгуулж байгаа хувийн компани ОСНААКонтор зэрэг байгууллагууд гэрээ хийхдээ хуулийн заалтыг тэр чигээр нь тусгасан байдаг. Гэтэл нэг СӨХ-ны гүйцэтгэх захирал, ОСНААК-ын захирал хоёр батлагдсан хуулийг батлаад сууж байвал онигоо биз дээ. Тиймээс анхан шатны баримт бичиг боловсруулах тал дээр анхаарч ажиллах нь чухал юм гэж боддог.

 

-Тэгвэл оршин суугчид буюу сууц өмчлөгчдийн эрх үүргийг хэлээч.

 

-Хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хэрэгжүүлнэ. СӨХ-ны мөнгийг тогтоосон хэмжээгээр заасан хугацаанд өгөх, ажлын тайлан, төлөвлөгөөнд үнэлэлт, дүгнэлт өгч, саналаа хэлэх, хуралд тогтмол оролцох. Ажил үйлчилгээнд нь урам өгөх, зарчимч шүүмжлэл өрнүүлэн, зөвөлгөө өгөх, ажил хэрэгч санал, санаачлагыг дэмжих, зохион байгуулсан ажилд идэвхитэй оролцох зэрэг үүрэгтэй. Мөн дундын өмч бол бидний өмч гэдгийг үр хүүхэддээ ойлгуулах, өөрсдөө эзэн нь байх ДӨЭХ-ны ашиглалт, хамгаалалтанд онцгой анхаарч тэдгээрийн өнгө үзэмж, чанар байдлыг сайн, сайхан байлгахын төлөө өөрийн суугчид нэгдмэл нэг санаатай байх ёстой. СӨХ болон сууц өмчлөгчид хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээс гадна нэгнийгээ хүндэтгэсэн, ажилд нь тус дэм болсон зөв харьцааг эрхэм болгож, хамтарч сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүргийг хаа ханаа хүлээнэ.

 

-СӨХ оршин суугчдаас яг ямар ямар зардал авах ёстой вэ?

 

-Сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлийг СӨХ санал болгодог.

 

Бүх гишүүдээс хураадаг мөнгө, хааш нь шилжүүлдэг, хэрхэн зарцуулдаг талаар танилцуулъя./Зөвхөн манай СӨХ/ Үүнд:

 

1. Орц, гадна талбайн  гэрэлтүүлгийн мөнгө - /цахилгааны төлбөр“УБЦТС” ТӨХК-д төлдөг, засвар үйлчилгээнд зарцуулдаг./

2. Цэвэрлэгээний материалын мөнгийг -  /гадна талбай, орц, лифтний  цэвэрлэгээний бодис, ариутгал үйлчилгээ, хаалганы цоож, бичиг хэрэгт / 

3. Үйчлэгчийн цалинг -  /үйлчлэгч, татвар нийгэмийн даатгалд/  

4. Үйлчилгээний зардлыг -  /үйлчилгээний ажилчдын зардалд: /жижүүр,захирал, нябо,байцаагч, түр ажилчид, татвар, нийгэмийн даатгал төлнө. ,унаа,утасанд зарцуулна.//

5. Лифтний мөнгийг - /цахилгааны төлбөр“УБЦТС” ТӨХК-д, засвар үйлчилгээ, лифтчний цалин, лифтний компанид гэрээний дагуу төлбөр шилжүүлнэ. /

6. Хогний мөнгө  - /нийтлэг үйлчилгээнд гэрээний дагуу төлбөр шилжүүлнэ /          

7. Нийтийн эзэмшлийн халаалт - / халаалтын төлбөрийг ОСНААК-т, сангийн болон камерийн засвар үйлчилгээний төлбөрт/

8. Баримтны мөнгийг  -  /банкнд/ 

 

Даатгал , хуримтлалын мөнгийг манай СӨХ авдаггүй. Би хувьдаа авах хэрэгтэй гэж үздэг.

 

 Нийт

      Жич: Гражийн мөнгө - /гражийн халаалт төлбөр ОСНААК-т, гэрэлтүүлэгийн төлбөр “УБЦТС” ТӨХК-д, цэвэрлэгээ,гэрэлтүүлэг, сангийн засвар үйлчилгээнд/

 

Мөн орон сууцны хэвийн ажиллагааг хангах зорилгоор сан байгуулах, зээл авах, оршин суугчдаас хандив хүсэх замаар хөрөнгө оруулалт хийж болно. Манайх одоогийн байдлаар эдгээр арга хэмжээг авч үзээгүй л байна даа.

 

СӨХ-ны санхүүд нууц гэж байхгүй тиймээс зөвхөн гишүүддээ нээлттэй танилцуулдаг.

 

-Холбооны бүтцийг өөрчилж болох уу. Хэн энэ асуудлыг шийдвэрлэх эрхтэй бол?

 

-Холбоог өөрчлөн байгуулах журам,бүх гишүүдийн ээлжит болон ээлжит биш хурал хийх, холбоонд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Ээлжит хурлыг жилд нэг удаа, ээлжит бус хурлыг удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захиралын шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулна. Хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно. Хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй.

 

-СӨХ-дын Дээд зөвлөл гэж татвар аваад өөр юу ч хийдэггүй мэт харагддаг бас нэг байгууллага бий. Дээд зөвлөл яг юу хийдэг юм бэ. Тухайлбал, танай СӨХ-д Дээд зөвлөл ямар нэгэн асуудал шийдвэрлэж өгсөн үү?

 

-СӨХ-ны Дээд зөвлөлд татвар өгч үзээгүй, хаана байдгийг нь ч мэдэхгүй болохоор ямар нэгэн дүгнэлт хэлмээргүй байна. Харин Баянзүрх дүүргийн хөгжлийн төвийн хамт олондоо зөвхөн дүүргийнхээ СӨХ-дын ажил үүргийг нь удирдан чиглүүлж, хянаж, туслан шалгаж ажилладаг, ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, урамшуулж, хамт олныг нягтруулж, СӨХ-ны зовлонг ойлгож ажилдагт нь баярлалаа гэж хэлмээр байна.

 

-Дээд зөвлөлд СӨХ бүр заавал гишүүнээр элсэх ёстой юу. Танай СӨХ энэ зөвлөлийн гишүүн мөн үү.

 

-Манай СӨХ гишүүн биш болохоор  сайн мэдэхгүй байна. Дүүрэгтэйгээ л харьцаж ажилладаг.

 

-СӨХ-г тойрсон иргэдийн шүүмжлэл маш их. Харин СӨХ-ны тухайд хүндрэлтэй асуудал гардаг уу?

-Хүндрэлтэй асуудал нь зөндөө байдаг. Орон сууцны байшинг хүлээж авахад олон хүндрэл гардаг. Жишээ нь: Дээвэр, сан, цонх, хаалга, гадна пасад, лифт, камержуулалт, үйлчлэгчийн ажллах нөхцөл бүрдээгүй гэм мэт.

 

Хүмүүс байр авахдаа өөрийнхөө амьдрах өрөөгөө  л үзэж авна уу гэхээс нийтийн  эзэмшилд анхаарал тавьдаггүй. Үүнийг нь компаниуд мэддэг болохоор байраа зарж дууссан бол шууд зугтана. Нэг бол мөнгө байхгүй гээд анх оршин суугчидад танилцуулж байсан шиг гоё байр өгөхгүй байдал гардаг. Зарим компанийн тухайд.

 

Сууц өмчлөгчид ОСААК, СӨХ, Цахилгааны хураамж төлж байгаа газруудаа яалгахгүй асуудал гарвал шууд л СӨХ буруутай гэж ойлгодог.

 

Оршин суугчдын 50-70 хувь нь СӨХ-ны төлбөрөө төлнө түүнийг нь зохицуулах гэж бөөн асуудал зовлох ихтэй. Гэтэл оршин суугчид олон зүйл шаардана. Бас нэг хүндрэлтэй том асуудал бол жижүүр, үйлчлэгч ажилд авах. Зараар ирж байгаа хүмүүс нь гэр оронгүй, хөдөөний, ял эдэлж байсан, архины хамааралтай хүмүүс ирнэ. Оршин суугчид сайн хүн болж СӨХ-ны гүйцэтгэх захиралд хэлэлгүй жижүүрт цөөн төгрөг өгөөд хүний гражид машин тавьна, зарж өөрийнхөө юмыг хийлгэнэ, машинаа бариулна, мөнгө зээлүүлнэ. Нөгөөдүүл нь ажиллаа овоо хийж байгаад дулаархаар тэндэг нь хөдлөнө, цалингаа аваад архи ууна, ажиллаа орхиод явна тэгэхээр нь мөнгө зээлүүлсэн хүн гэнэт л гарч ирээд СӨХ-өөс мөнгө нэхнэ.

 

СӨХ-ны төлбөр дээр нэг жишээ хэлье. Үйлчлэгчийн цалинг авч үзье. 30 айлаас 5000 төг хураана 150,000төг гэж үзэхэд 15 айл нь л тухайн сардаа мөнгөө төлнө. Нөгөө 15 нь өрх толгойлсон, ажилгүй, дараа сард өгье гээд 3 сараас 3 жил хүртэл төлбөрөө төлөөгүй айлууд байдаг.

 

ТУЗ-өөс нийгмийн идэвхитэй, хэл амтай, ажилгүй, давхар ажилтай, тэтгэврийн хүмүүсийг сонгодог. Гэтэл  гүйцэтгэх захирал нь анхан шатны баримт бичиг боловсруулж мэдэхгүй, татвар нийгмийн даатгал болон харилцагч байгууллагуудтай гэрээ байгуулж мэдэхгүй, сан цахилгаан, лифтний анхан шатны мэдлэггүй, хуримтлуулсан хэдэн төгрөгөө зарцуулах гэж өрөнд орсон нөхөр болж СӨХ-ны их мөнгийг иддэг нэртэй хүн болж хувирна. Товчхон хэлбэл СӨХ-ныүйлажиллагаагоршинсуугчдын цөөхөнхувьньойлгодог. Ихэнхньойлгодоггүйойлгохыг ч хүсдэггүй. Яагаадгэвэлмөнгөавдагучраас.

 

-СӨХ-оос хамааралтай бус байгууллагын асуудал бас СӨХ-тэй холбогдоод хариуцлагагүй, хүндрэлтэй гэсэн асуудалд өртөөд байна уу?

 

-Тийм асуудал байнга гарна. Тухайлбал, Сангийн буруу холболтоос болж айлуудад халуун хүйтэн ус ирэхгүй байна. Дээврээс ус гоожих, цонхоор салхи сийгэж шороо орох, гэрийн хаалга гажсан, гадна пасад хагарсан, хүүхдийн тоглоомын талбай болон тохижилт, машины зогсоол муутай, гадна камергүй, орцны хаалга цоожгүй, лифт тавигдаагүй, цахилгаан улс хүлээж аваагүй, халаалт, ус, цахилгааны төлбөр өндөр байна гэсэн олон асуудал байна даа.

 

-Цаашид СӨХ гэдэг их айлыг улам чадавхижуулах, үйл ажиллагааг нь сайжруулах тал юуг анхаарвал зохистой байна вэ. Таны бодлоор?

 

-Монгол улсын хэмжээнд орон сууцны байшин хэд байдаг билээ. Хотын хүн амын хэдэн хувь нь хувийн байшинд амьдардаг билээ. Хотын хөгжлийг илэрхийлж байгаа хүчин зүйлийн нэг мөн билүү гэж бодоход анхаарал татах л асуудал гэж би боддог. Иймээс Хамгийн түрүүнд СӨХ-ны дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх хэрэгтэй байна.

 

Би судалгаа хийж үзсэн. Жишээ нь СӨХ нь 10 байртай, 1000 сууц өмчлөгчтэй байж, СӨХ-ны төлбөр 100% төлөгдсөн тохиолдолд сар бүр нэг сая төгрөгийг эрсдэлийн сан байгуулж төвлөрүүлье гэж бодоё. 1 жилд 3 байранд засвар үйлчилгээ хийгээд байхад байрны насжилт уртсаж цаашид хуримтлал үүсэх магадлалтай байгаа биз.

 

-Иргэдийн бухимдлыг төрүүлэхгүй, асуудал гаргахгүйгээр шийдвэрлэх ямар арга зам байна?

 

-Баригдаж дуусаагүй орон сууцыг улсын комисс хүлээж авахгүй байх, оршин суугчдыг бухимдуулахгүй байх,  цахилгаанаа улсад, ашиглалтаа ОСНААК-т, нийтийн эзэмшилээ СӨХ-д өгсөн байранд сууц өмчлөгчийг оруулах хэрэгтэй байгаа юм. Мөн нэн түрүүнд орон сууцны нийтийн эзэмшлийн талбайг байр хүлээж авах улсын комисс байж байгаад СӨХ-дөө хүлээлгэж өгч байвал асуудал нэг их үүсээд байхгүй байх гэж боддог. Мэргэжлийн хяналтынхан хогийн савыг стандарт шаардлагын дагуу байна уу гэдгийг нь шалгадаг л байх ёстой. “УБЦТС” ТӨХК нь нийтийн эзэмшлийн цахилгаанаас тог хулгайлагдаж уу, үгүй юу гэдгийг шалгаад СӨХ-д хүлээлгэж өгдөг байх ёстой. За тэгээд машины зогсоол хүртээмжтэй байх, хүүхдийн тоглоомын талбай аюулгүй стандартын байх гэх мэтээр олон асуудлыг мэргэжлийн байгууллагууд нь хянаж шалгаж байж л ашиглалтанд оруулбал асуудал тэр бүр гараад байхгүй шүү дээ.

 

Өнөөдөр СӨХ хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Оршин суугч иргэдийнхээ өмч хөрөнгийн үнэ цэнийг алдагдуулахгүй, өнгө үзэмжтэй байлгаж, эрүүл аюулгүй орчинд ая тухтай амьдруулахад л анхаарч байгаа бөгөөд орон сууцны байшингийн нийтийн эзэмшлийн талбайг эзэнтэй байлгадаг ганц байгууллага нь. СӨХ-ны байр гэж байдаггүй. Өөрсдөө нэг булан тохой тохижуулж авна. Компьютер, принтер хамгийн их хэрэгтэй. Гэрээсээ хувийн мэдээлэл боловсруулах хэрэгсэл, хувийн машинаа ашиглана. Сууц өмчлөгчийн мөнгөөр байр хөлслөөд комьпютер, принтер авбал асуудал үүснэ шүү дээ. Сангийн асуудал байна, гал гарлаа гэхэд хамгийн түрүүнд СӨХ л дуудагдаж айлуудын эзэн, утасны дугаарыг нь өгдөг, дуудлагыг нь өгдөг. Амьжиргааны түвшин доогуур, орон гэргүй,мэргэжилгүй хүмүүсийг орон байр ажлын байраар хангадаг гээд СӨХ-ны ач холбогдлыг дурьдаад байвал олон байна.

 

Сүүлийн үед орон сууцанд гэр хорооллын хүмүүс их орж байгаа. Зарим нь нийгэмшээгүй юм уу гэмээр ааштай. Жишээ нь орой болохоор гэртээ үйлдвэрлэл явуулж зохисгүй дуу чимээ гаргана, татсан тамхины иш, хогоо  усны шугамын хоолойруу хийж гал гарах аюул учруулдаг. Тэжээж буй амьтнаа арчлахгүй орц коридороор нэг эвгүй үнэр гаргана. Цонхоороо хог хаяна, сүү өргөнө. Өсвөр насны хүүхдүүддээ анхаарахгүй. Тэд нь булан тохойд тамхи татаад, тамхины цогоо унтраахгүй орхино. Эрэгтэй эмэгтэй хүүхдүүд хувцасаа дэвсээд хагас нүцгэн хэвтэж байна гэх мэт олон зүйл дээр СӨХ-ны гүйцэтгэх захирал, ажилчид л түрүүнд нь явна.

 

-Ажлын ачаалал их юм аа.

 

-Ер нь СӨХ-ны гүйцэтгэх захиралын ажил, ажлын цаг дууссаны дараа болон баяр,амралтын өдрүүдэд эхэлдэг гэж болно. Манай гэр бүлийн хүн энэ ажлыг хийхэд их дургүй байдаг. Цалин 300.000 төгрөг авна. Тэр нь утас, бичиг хэрэг, унаанд таардаг. Сандарсан үед өөрөөсөө мөнгө гаргах энүүхэнд. Би ханьдаа жаахан тэвчээрэй. Би СӨХ-г хүмүүст ойлгуулж, зөв гольдролд нь оруулнаа гэж хэлдэг.

 

Сууц өмчлөгчид СӨХ-нд нэгдээд нэг сар болоогүй, төлөлт хийгдээгүй байхад л хурлаа хий мөнгө идээд байна гээд л асуудал үүсгэдэг. Энэ яриаг мөнгөө төлдөггүй, түрээслэгчид гаргаж хутган үймүүлдэг юм. Түрээслэгчид байранд их бохир суудаг, хулгайгаар нүүдэг гэх мэт олон асуудал гаргадаг.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (122.201.24.231)
    Дээрх сөх яг л байдалыг бичжээ ийм л асуудал зовлон байнга гарнаа төлбарийн 50 хувт төлж байхад яаж үйл ажиллагааг сэтгэлд хүртэл хиих вэдээ оршин суугчид үүргээ биелүүлвэл арай дээрдэх байхдаа ер нь сөх хэрэгтэй шүү
    2019 оны 11 сарын 27 | Хариулах
  • Би бол Хатагтай Бейте (207.244.83.193)
    Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-тэй холбоо барихыг уриалж байна. doctorcollins3gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилт хийх боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан. doctorcollins3gmail.com эсвэл whataspp түүнийг ашиглана_ 16106343682 Би бол Хатагтай Бейте Монголоос
    2017 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.189.110)
    Тансаг дөл СӨХ-ийн 2луйварчин авгай зайлаач ээ .10жил оршин суугчдын мөнгийг идлээ хийсэн ажил ч байхгүй. Шившигтэй 2авгай сая СӨХ-ийн төлбөрийг нэмсэн байсан.Ичиж амьдраач ээ
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Иргэн (27.123.214.123)
    Сөх гэж мөнгө авахаас өөр юу.хийдэг байна.мэдрэп муутай орон гэргүй хүмүүсийг цалин бага өгч ажиллуулдаг.ви ва сити д их мөнгө авах юм.үүнийг шалгаж өгөөч.ёр нь сөх сар бүр албан газар гэж 30.000.50000 авдаг цэвэрлэгээ хийдэггүй арай дэндүү иддэг үүнийг шалгаж өгөөчээ
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (202.9.42.213)
    Cөх улиралд 1 удаа заавал орлого зарлагын тайлангаа тавьж байх хэрэгтэй Огт тайлан тавьдаггүй шүү дээ Сөх -үүд 17600- эхлээд харилцан адилгүй төг сар болгон оршин суугчаас авдаг Үйлчлэгч нарт тогтоосон албан ёсны цалин гэж байдаггүй юм шиг байна лээ Жилд байшинд засвар хийгээгүй үед мөнгө хуримтлагдах боломжтой мэт харагддаг Ажиллаж байгаа жижүүр нярав дарга нябо-н мөнгө жижиг төрөл бүрийн зардалд 2-3 орцны айлуудын мөнгө зарлагдаж бусад мөнгө нь хуримтлагдаад явмаар харагддаг Сөх-үүдийн хяналт шалгалтыг дотроос хийнэ гэдэг буруу зүйл гэж бодогддог_Сөх-үүдийн асуудлыг оновчтой шийдэх хэрэгтэй Одоо байгаа энэ нөхцөл нь Дарга нябо 2 т ашигтай байж магадгүй
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • kk (202.179.26.215)
    zub smart plan gedeg sukhiig shalgakh kheregtei.
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • ba (202.179.26.215)
    SMART PLAN GEJ UNEN SHUNALTAI YUM HIIDEGGUI SOX BNAAUUNIIG SHALGAACH.MONGOL ABAAD BAIDAG.SHUDRAGA ORSOLDOONII GAZAR ENE SOXIIG YARALTAI SHALGAA
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (202.72.244.221)
    БЗДь1-р хороо Сандей 26А байрны СӨХ-ийн дарга мөнгөө нэмээд л байдаг. Тэгээд ямар ч засвар үйлчилгээ хийдэггүй. Лифт эвдэрвэл засна гээд л мөнгө татдаг. Хуримтлал гэж байх ёстойбиз дээ. Суугчдын мөнгө хаашаа ордог нь мэдэгддэгүй. 1-р давхрын талбайнуудыг өөрийн хувийн бизнес болгосон. Эн хүнийг шалгах хэрэгтэй байна.
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (43.228.128.195)
    DUR duraaraa jalgandaa bgaa yum shig amidraad uzeech ta nar hog chin ovoorood tsahilgaan shat chin gazaad ireheer orildood irdeg biz dee uudgui huduu tsarailsan huduu unertei nuhduud deerees suu tsatsahaas masin buzarlahaas uuruur setgeh chadvargui etgeeduud ene bairuudaar duuren bhad CEH heregtei sh uu dee
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (122.201.24.113)
    Иргэдийн тархийг угаахаа зогсоо хэзээ сөх иргэнд сэтгэлд нь хүртэл ажилдаг болов сөхөөс татгалзаж байна баахан татвар татаас авна тэр бүү хэл шинэ орон сууц эхнийй жилүүдэд сөхөөр яахийн сөх мөнгө л татаж хураах хэрэгслэл үүний цаана бизнес яваад байгаа иргэд мэднэ
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (150.129.140.74)
    баянгол дүүргийн 4 -р хороо 13.14 615.16 -р байрны СӨХ-ийн дарга гэж юу ч хийдэггүй ямар хүн байдгийг мэдэхгүй. Ганц жижүүр бүх ажлыг хийдэг. Тайлангаа нэг ч тавьж үзээгүй. Гэтэл орсон цагаасаа орон суцны дотор байгаа босоо шугам нь шалан доогуураа цоорч байнга ус алддаг. ОСНААК түр зуур аргалдаг. СӨХ манайд хамаагүй гэдэг. Оршин суугчид бид мөнгөө гаргаад засвар хийлгэмээр байдаг ч хандах газар байхгүй, яах ёстой вэ,өгөөмөр нэртэй СӨХ
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (119.40.97.94)
    баянгол дүүргийн 4 -р хороо 21 -р байрны СӨХ-ийн дарга нэж юу ч хийдэггүй ямар хүн байдгийг мэдэхгүй. Сар бүр 25600 төгрөг авдаг. Ганц жижүүр бүх ажлыг хийдэг. Тайлангаа нэг чтавьж үзээгүй. Гэтэл орсон цагаасаа орон суцны дотор байгаа босоо шугам нь шалан доогуураа цоорч байнга ус алддаг. ОСНААК түр зуур аргалдаг. СӨХ манайд хамаагүй гэдэг. Оршин суугчид бид мөнгөө гаргаад засвар хийлгэмээр байдаг ч хандах газар байхгүй, Чах ёстой вэ, Жи Би Те ч билүү нэртэй СӨХ
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.180.144)
    Үнэндээ орцны жижүүр- цэвэрлэгчээс бусад нь амар аргаар амьдрагсад , хувалзнууд. Тэдэнтэй тэмцэх хэрэгтэй
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.179.137)
    nudend il baihad yun surug oilgolt suh iig taraaj oron suutsnii kontoruudiin ajliig saijiruulah heregtei suh geech huvalzuudiig odoo zailuulah tsag bolson baihaa
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.4.248.65)
    Зарим СӨХ сайн ажилладаг юм байна. Гэтэл зарим нь юу ч хийдэггүй тэгээд солих гэхээр эсэргүүцээд ажлаа өгөхгүй оршин суугчдыг хохироогоод байж байдаг.
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
    • иргэг
      СӨХ-ны бүх гишүүдийн хурлаараа сөх- н дүрэмдээ сөх-ийн даргыг ямар нөхцөлд халах, солих асуудлаа маш тодорхой оруулах хэрэгтэй. Иргэд тэгээд сөх-ийн хуралдаа идэхтэй оролцох хэрэгтэй
      2017 оны 04 сарын 05
  • Зочин (202.4.248.65)
    СӨХ хэрэггүй. Орцны цэвэрлэгчийг орон сууцны конторт нь харьяалуулсан нь дээр. Ганц ажиллаж байгаа хүн нь хамгийн бага цалин авдаг.
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.4.248.65)
    СӨХ бол үнэхээр юу ч хийдэггүй. Хэдэн хүн цалинжаад л сууж байдаг. Орцны цэвэрлэгч гэж 1 хүн л харин ажил хийдэг. Ер нь тэгээд СӨХ -ийг татан буулгасан нь дээр. Дээр нь хяналтын зөвлөл нэрээр хаа хамаагүй амьтад цалин авдаг юм байна лээ.
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
    • иргэн
      СӨХ маш хэрэгтэй. Орон сууцны контор дундын өмчийн асуудлыг шийдвэрлэх санхүүгийн ямарч боломжгүй. Оршин суугчид сард 100 мянгаас доошгүй хураамж төлж байж л өнөагийн сөх-үүдийн ажлыг хийх байх даа
      2017 оны 04 сарын 05
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    21 цаг 52 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    21 цаг 56 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    23 цаг 47 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Өчигдөр 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Өчигдөр 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК