зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Номтойбаяр: Худлаа хэлж халамжийн мөнгө авна гэдэг хулгай хийж байгаагаас ялгаагүй

2017-4-06
0
ЖИРГЭХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр амьжиргааны төвшин тогтоох судалгааны талаар мэдээлэл хийлээ. Улс орон даяар амьжиргааны төвшин тогтоох судалгааны ажил үргэлж байгаа юм.

 

Судалгаанд 739 мянган айл өрхийн 81 хувь буюу 600 мянган айл өрхийг хамруулах бөгөөд 10 мянган орчим хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг ажиллаж байгаа ажээ. Энэхүү аяны гол зорилго нь айл өрхүүдийн амьжиргааны төвшиг тогтоож халамжийн үйлчилгээг зорилтод бүлэгт хүргэх, Халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулахад оршиж байгааг Н.Номтойбаяр сайд хэллээ. Судалгаанд хамрагдалгүй үлдсэн айл өрхүүд ирэх сарын 1-нээс хойш хүсэлт гаргаж хамрагдах боломжтой юм байна.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийх үеэрээ зарим зүйлийг онцолсон юм. Тэрээр "Зарим айл амьжиргааны төвшин тогтоох судалгаанд хамрагдахаас татгалзаж байна. Амьдрал ахуй нь харьцангуй боломжтой айл өрхүүд халамж авч байгаа нь ажиглагдсан. Танил талаа ашиглаад халамж авч байгаа эдгээр айл өрхүүд судалгаанд хамрагдахаас татгалзаж байна. Мөн иргэд судалгаанд хамрагдахдаа мэдээллээ буруу өгч байна. Туршилт судалгаа хийж үзэхэд 298 айл өрх тус бүр гурав ба түүнээс дээш өрөө байртай байж орон сууцгүй түрээсийн орон сууцанд амьдардаг гэж хэлэх жишээтэй. Ингэж худал мэдээлэл өгснөөр төрийн хадгаламжийн бодлого зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй. Цаашлаад ядуурлыг бууруулахад саад учруулж байна гэсэн үг. Тиймээс хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Худлаа хэлж халамжийн мөнгөнөөс авна гэдэг хулгай хийж байгаагаас ялгаагүй үйлдэл” гэв.

 

Н.Номтойбаяр сайд дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Судлагаанд хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ?

 

-Азийн хөгжлийн банкны 4.5 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлээр судалгаа хийж байгаа. Энэ зээлийг 2019 онд эргэн төлөх юм. 2010 онд энэ судалгааг хийхэд нэг айлаас судалгаа авах зардал нь 8600, 2013 онд 8200 төгрөг байсан. Харин одоо энэ зардлыг бууруулж нэг айлаас судалгаа авахад 7500 төгрөг зарцуулж байгаа. Зардлаа ингэж бууруулж илүү олон айлыг судалгаанд хамруулах зорилт тавьсан. 2010 онд 451 айлыг хамруулж байсан бол одоо 600 мянган айлыг хамруулж байгаа. Ер нь жил бүр 260 орчим тэрбум төгрөгийг халамжийн үйлчилгээнд зарцуулдаг. Халамжийн 69 үйлчилгээнд нийтдээ 840 мянган хүн ямар нэгэн байдлаар хамрагдаж байгаа. Гурван хүн тутмын нэг нь халамжийн үйлчилгээнд хамрагддаг гэсэн үг.  

 

-Судалгаагаар амьжиргааны төвшин нь доогуур болох нь тогтоогдсон айл өрхүүдэд арилжааны банкууд зээл олгохгүй гэсэн гэсэн яриа иргэдийн дунд гарсан. Тухайлбал, хүүхдийн мөнгө авдаг бол зээл олгохгүй гэх юм. Энэ хэр зэрэг бодитой мэдээлэл вэ?

 

-Тийм зүйл байхгүй. Энэ бол зээлтэй огт хамааралгүй. Мөн тодорхой хэмжээний мөнгө өгвөл амьжиргааны төвшинг чинь доогуур тогтоож халамжийн үйлчилгээнд хамрагдахад дэмжлэг үзүүлнэ гэсэн залилангийн шинжтэй үйлдлүүд гарч байгаа. Тиймээс ийм зүйлээс болгоомжлохыг анхааруулж байна.

 

-Угаалгын машин, тоос сорогчтой эсэхээр нь амьжиргааны төвшинг нь тогтоодог гэсэн мэдээлэл гардаг. Энэ удаад ямар шалгуураар тогтоож байгаа юм бэ?

 

-Угаалгын машин, тоос сорогч, хөргөгчтэй байгаа эсэхээр нь дүгнэнэ гэдэг орлогыг нь тооцож байгаа аргачлал биш. Харин сарын цахилгааны зардлыг нь тооцоход л ашиглагдаж байгаа. Тиймээс зөвхөн үүгээр дүгнэж байна гэдэг бол буруу ойлголт. Айлд ороод зөвхөн дээрх нэр төрлийн цахилгаан бараатай эсэхийг нь асуухгүй. Нийтдээ 53 асуулт байдаг юм. Мөн амьжиргааны төвшинг тогтооход ашигладаг тусгай программ бий. Энэ программын шинэчлэлийг хийж олон улсын төвшинд нийцүүлсэн.     

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (44)

  • yhaant zuwlugch (202.70.46.215)
    nomtoi bayara 4.5 terbymaar hsal heregui sydalga hj urun deer ur nemeh hsaardlag bhgu tuuntei tuungui ayadarsan ard tumnii amdral ilheregtei hereggui sydalgaa hj yum hsen bolj haragdah tsewerheen mungu igeh neg arag hsuu de ter ih munguuidej yylgyi zuw zartsyylsan bol olon hunii amidral deehsleh bysyy ter ih mungiig habtgairyyl bihs sistemteigeer hesegchlen taraaj neg aimag ch yumyy neg symiig yadyyrlaas buren gargaj daraanl ahin neg sym aimgiig gah meteer yawah heregtei tehgui neg hun neg urhud gants hoer saya tug yamar neg hsygmaar zeel nertei ugdug yum hiie geheer hurdgui idej yygal amidral ni deehsilsen yumgui ungurdug yamar neg tusul heregjuullegch nar ni darganar ni iddeg neg bol heregtei hundee bihs uursduu amdag ingej hsamhsigdsaar ochson hundee amandch ughi hamartch ugui bdogoo bolih heregtei
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • Судалгаа ч гэждээ (150.129.143.31)
    Хуухдийн мунгэ ба бусад халамжд хамрагдах хусэлтэй иргэдээс ургэдлийг нь авч буртгээд дараа нь нягталж шалгаад болчих ажлыг ингэж дэмий хавтгайруулж хийх нь цаанаа бас 1 санаатай хожоотой л гсн уг дээ уэр яав гэж хэнийд орохоо мэдэхгуй зумуус л дахин дазин хаалга тогшоод явналээшдээ
    2017 оны 04 сарын 09 | Хариулах
  • ЗОЧИН (203.91.115.37)
    2013 оны амжиргааны түвшингийн судалгааг МАН ынхан авч байсан тэр үед халамж босоо удирдлага гээд МАН байсан 2016 он мөн МАН ЭНЭ УДАА САЙД НЬ МАН ЫН ХОН ХАТУУ БОДЛГООР АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙНА
    2017 оны 04 сарын 09 | Хариулах
  • би Номгүйбаяр байна хулгай гараа (203.91.115.37)
    баахан ардын намын ухуулагч нараа явуулчихсан нөгөөдүүл нь нам ярьж би тийм штаб ахлаж байсан гэх шиг,энэ чинь гол хүмүүс хүүхдийн 20 ыг адил тэгш эрхтэй авий л гэсэн бодолтой бгаа үхснийх нь дэлхийн жишиг байдгийн цаад дэлхийн жишиг чинь хүнийг хүндэлж дээдэлж амьдралыг нь илүү их тохилог болгож байна энэ эргүү шиг ард түмнээ хулгайчаар нь дууддагүй юм өөрөө улсаас өнчөөн мөнгө зээлчихээд төлөхгүй улсаар төлүүлж байгаа нь ариун явдалуу
    2017 оны 04 сарын 09 | Хариулах
  • Ene hvniig orovdchihloo. (103.26.193.227)
    Neg ailaas sudalgaa avahad yund ni tegj 7, 8 myangan togrog zartsuulaad bgaan. Oron suutsand amidardag ail bvhen bolomjtoi amidraltai gesen vg bish biz dee. Tarhiniihaa bagtaamjaar dvgnelt gargadag nohor yum da zailuul.
    2017 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.194.232)
    ЧИЛ ТЭГЖ МУУ АМЛАЖ МӨНГӨ ХУЛГӨЙЛАХААС СИЙХГҮЙ ХҮН ШҮҮ ДЭЭ . МОНГОЛ ХҮН АМНЫ БИЛЭГЭЭС АШДЫН БИЛЭГ ГЭДЭГ ЧАМ ШИГ ТЭГЖ ЯДУУРАХ ГЭЖ ХУЛГАЙЛДАГГҮЙ ЮМ .
    2017 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин Б (27.123.214.108)
    Судалгаанд зарцуулж байгаа энэ их мөнгөөрөө төр ажлын байр бий болгох хэрэгтэй гэж бодож байна. Шал дэмий судалгаа нэртэй үр дүн багатай хөрөнгө цацаж байхаар үлдэцтэй ,хүнд хүртээмжтэй,үр өгөөжөө өгдөг зүйл хиймээр юмаа. Ёстой нөгөө цэцэрлэг, сургууль, эмнэлэг рүүгээ хөрөнгө оруулах ёстой юм шигээ. Дээр нь хэлэхэд ард иргэдийнхээ бодит үнэн үгийг сонсож сурах хэрэгтэй.
    2017 оны 04 сарын 08 | Хариулах
  • uurtai zochin (103.26.194.195)
    Zail..shal sonin medrel yum yariad hutsaad baihiin..bi teneg yumuu Nomtoi ni demiirtsen yumuu..Yu ch oigohoorgui yum yariad soliorood baihiin..uur hurchlee
    2017 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.178.160)
    Ard tumnii ner barij zeel avchad teriige tolohgui baihiig hulgaich gene nomtoich yumuu sumtaich yumuu bayruudaa
    2017 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.177.62)
    er ni odoo tsagt ugaalgiin mashin budaa agshaagch ail buriin hereglee bolson ail buhend baih gedeg untsguus ni haraad ter tsahilgaanii tootsoogoo hiigeech hudlaa baagan sudalgaa gej balairch baihaar heden tsetserleg barih bailaa shuudee
    2017 оны 04 сарын 08 | Хариулах
  • хорол (202.179.24.182)
    Сайдаа энэ судалгаанд чинь цахилгааний мөнгө асуухгүй л байна нөгөө л цахилгаан бараануудыг л асууж байна Та болохоор асуухгүй гэсэн байна эсхүл судалгаагаа уншаагүй юмуу
    2017 оны 04 сарын 08 | Хариулах
  • зочин санал (122.201.21.71)
    Судалгаа авч байгаа төрийн албаны нөхдүүд бодит, амьдралтай судалгаа хийхгүй бол ард түмэн ундууцах нь аргагүй ш дээ.Айлд байдаг хэрэглээний зүйлээр нь судалгаа авах бол яахав дээ ядарсан л арга барил.90 ээд онд бол өрхийн эмч хороон цагдаа 2 оос асуухад л хэлээд өгөх байсан даа.Төр одоо цагт иргэдийг мэдэхийг ч хүсдэгүй нь амьдрал дээр тодорхой байна.Иргэд маань ч гэсэн саналаа зөв илэрхийлж хараал бичихгүй саналаа соёолтой илэрхийлэхийг уриалж байна.ХУД -н иргэн Э.
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • зочин санал (122.201.21.71)
    Ер нь бол халамжийн мөнгөөр цэцэрлэг ,сургууль барих хэрэгтэй .эдгээр халамжийн мөнгө авах хүүхэд багачууд сургууль цэцэрлэгт хамрагдаж чадахгүй намар ямар зүйл болдог гэдэгийг хэн хүнгүй л мэддэг болсон цаг. 20.000 төгрөг аваад амьдалаа залгуулдаг айл олон,гэлээ гэхдээ энэ мөнгөөр цэцэрлэг ээ сургуулиа бариулаад түүндээ хамрагдаад явбал адаглаад төлбөргүй цэцэрлэгт хүүхэд өлсөхгүй сурч хүмүүжих нь 20.000 авсанаас ирээдүйгээ бодвол зүйтэй байх.
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (27.123.214.120)
    Oorsdoo xulgaich.
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • svih (203.91.115.37)
    Araichdee ta bvhen mini ard irged chin ugaalgin mashin budaa agshaagchtai hurgugchtei bolhooroo l bayan bolchdog yumu yug hulgailaad bgaan harinch ta bvhen bidnii nylh vrsiig bodohkvgeer hulgailj bn engej bolohkv shdee
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Р. Цэрэнлхам (202.9.41.29)
    Ер нь хүүхдийн мөнгийг өгвөл бүгдэд нь эсвэл огт өгөхгүй байх хэрэгтэй ...
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
    • Цэдэн
      Харин тийм алаг үрсийг нь алагчилаад хэрэггүй
      2017 оны 04 сарын 07
  • зочин (202.5.194.26)
    яг үнэндээ төрийнхөн өөрөө хулгай хийж байгаа шүүдээ.... энэ тэнд байнга шахаастай.... хамгийн сүүлд 1 гишүүн нь 2017 оны машин шахаастай.... httpnews.zindaa.mn1zmc
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • зочин (202.5.194.26)
    яг үнэндээ төрийнхөн өөрөө хулгай хийж байгаа шүүдээ.... энэ тэнд байнга шахаастай.... хамгийн сүүлд 1 гишүүн нь 2017 оны машин шахаастай....
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Bayan Bayanaa (103.212.117.50)
    Yaadgiin be medeellee unen ug l duu. Amjirgaanii tuwshin chin sain baih tusmaa l uls oron chin hugjinu shd. Buh yum lizing geed yaduugiin toond oroh geed bh yum. Amnii bilgees ashdiin bileg gedeg shuu dee. Mongolchuud yaduurliig uursduu l husdeg, bii bolgodog
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • zochin (112.72.11.122)
    Tsahilgaan baraagui bol Nomtoibayr ooroo awch ogoh gej bgaa gesen awch ogoh baihaa hezee awch ogoh bol geel huleegeed suuj bna daaaaaaaa kkk
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (112.72.6.86)
    Ene sudalgaa dutagdaltai sudalgaa met sanagdsan.Jishee ni 8-iin zeeltei bair sh dee gej heleed bhad ooriin huviin ezemshliin bair gj avch uzej bgaa ni dutagdaltai sanagdsan. Mon Horgogch,televiz,ugaalgiin mashin, toos sorogch, pletik geh zuilsiig ni asuuj bsan. Ail bolgon tsalingiin zeel tavij bgaad ch gsen yum yumtai bhiig l hicheene sh dee. Sudalgaagaa jaahan orgojuuleh yostoi bsan bolov uu.
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
    • Зочин
      8 хувийн зээлийн байр чинь зээлээр авсан ч гэсэн тэр чинь чиний хувийн өмч юм байгаа биздээ. Гэрийн хороолллын ядуу өдрийн хоолоо ч олж идэж чадахгүй байгаа хүнтэй 8 хувийн зээлтэй лизингийн машинтай байж барьцах гэж байгаа чи тэнэг л байна. Тархи чинь үнэхээр жижигхэн юм. Тэгээд одоо лизингийн байртай бүх хүнд халамж тараах болж байна уу. Тэгж их халамж хүсээд байгаа бол ажлаасаа гараад наад байраа зараад хогийн цэг дээр очиж ноорхой гэрт амьдар тэгвэл чамд халамж очих байх.
      2017 оны 04 сарын 07
  • Зочин (203.91.117.8)
    байшинтай айл амжигааны түшин дээгүүрт орж байна тэтгэврийн мөнгөөр амьдардаг залуу халуун насаа бид улс орныхоо төлөө зориулсан гэтэл одоо өөрийн гэсэн оромжгүй лбайна арай гэж хүүхдүүдээр орох оромж байриулсан гэтэл баяны тоонд ороод халамж үзэх эрхгүй болох юм уу хөргөгч зурагт бол яаж ч байсан олоол авч байна гэхдээ үүнийг тооцоод баяны тоонд оруулж болох уу бас ээж аав нь монголд ажил олдохгүй болохоор гадгаш гарч ажил хийхээр явсан хүүхдүүд энэ өвөө эмээ дээрээ үлдсэн хүүхдүүдийг хүүхдийн мөнгөнд хамруулахгүй бна энэ зөв юмуу сайдаа амьдарлатай нийцүүлж хийвэл яасан юм бэ ийм айлууд олон байна
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
    • Зочин
      8 хувийн зээлийн байр чинь зээлээр авсан ч гэсэн тэр чинь чиний хувийн өмч юм байгаа биздээ. Гэрийн хороолллын ядуу өдрийн хоолоо ч олж идэж чадахгүй байгаа хүнтэй 8 хувийн зээлтэй лизингийн машинтай байж барьцах гэж байгаа чи тэнэг л байна. Тархи чинь үнэхээр жижигхэн юм. Тэгээд одоо лизингийн байртай бүх хүнд халамж тараах болж байна уу. Тэгж их халамж хүсээд байгаа бол ажлаасаа гараад наад байраа зараад хогийн цэг дээр очиж ноорхой гэрт амьдар тэгвэл чамд халамж очих байх.
      2017 оны 04 сарын 07
  • hyn (202.70.46.234)
    Byyr ineed hyrchihlee ard tymnii halaasiig hooslohdoo aij icheeggi baij muusain luibarchid
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Ард түмэн (27.123.214.125)
    ӨӨРӨӨ ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ БАЙЖ ХУЦНА ДАА ЧИ.
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • zochin (122.201.31.251)
    .ugaasaa l ard tumnii amidral hetsuu bn.ta nar itgehehgui bh n argagui. Ajilgui orlogogui mashingui,,, humuus yaj amidardag bnaa gej gaihaj bnuu?
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Ganbaatar (107.77.92.25)
    Offshore chidee ehleed hel daraa ni ard tumnee hel ok?
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (119.40.102.6)
    Tom hariin hulgaich ard irgedee hulgaichaar duudaad ehlev
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.252)
    Uuruu hulgaich ym bjiij
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • zochin (202.70.46.209)
    urhiin orlogo gsen asuult bgaagui yaj amjirgaa togtooh gd bgan? ur zeeltei yu gj asuuhgui murtlu hadgalamjtai yu gj asuugad bgn
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • zochin (202.70.46.209)
    1ailaas sudalgaa awahad 7500tug gelee tuund n yu bagtaad bgaa yum boloo? 2hun orj irj 4 5tsaasan dr yum bichihed 7500yumuu?
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Харин тийм судалгаа авах зардалаа бууруулсан гэхэд 7500!!!!!эд нар мөнгөөр тоглох юмаа
      2017 оны 04 сарын 06
  • Зочин (202.70.46.207)
    Ийм судалгаа заавал хийх шаардлагатай, юм хийсэн хунийг заавал элдвээр нь хэлнээ Монголчууд
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Хороонд байдаг л судалгаа ш дээ. Хорооны хүмүүс цалингаа аваад ажлаа хийж байгаа гэж бодох юм. Ийм судалгааг зардал гаргаж хийх нь илүү ажил. Тэр тусмаа зээл үү. хэхэ
      2017 оны 04 сарын 06
  • Зочин (66.181.184.174)
    neeh mal yumaa hvvhdiin mongiig ylgawarlaj oghoosoo icheesei
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Иргэн (202.131.250.130)
    Бид ч одоо хэдэн зэрэглэлд хуваагдаад бгаа юм бүү мэд. Би нэн Ядуу, эмзэг, амьжиргааны түвшин доогуур, зорилтот бүлэг, ядуувтар, ядуу аль зэрэглэлд орж бгаам бол. Төрийн тогтоосон зэрэг дэвээ хүндэтгээд ядуу гэсэн тодохойлолтондоо үнэнч явнаа хөө
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Иргэн (202.131.250.130)
    Халамж тараасан хүмүүс нь сонгогчдын ихэнх бх болно.
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Иргэн (202.131.250.130)
    Дундаж иргэнээ тоолж дэмжих болоогүй юу. Тэгвэл тэд халамж нэхэхгүйгээр нөгөө хэдээ чирээд явчихна даа.
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Иргэн (202.131.250.130)
    Ядуу улсыг тоолж яах гэж вэ. Бүгд л ядуу. Дээр нь бүр ядуу болвол халамжинд хамрагдана гээд сэтгэлээрээ ядуураад л байцгааж Бна, өөр ч юмгүй дээ сайд аа
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • ЗОЧИН (59.153.112.204)
    ЭНЭ СУДАЛГААНД ИЙМ ИХ МӨНГӨ ЗАРЦУУЛЖ ЯАНАА НӨГӨӨ БАГ ХОРОО ДҮҮРГИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН ЗАСАГ ДАРГЫН Л АЖИЛ ШҮҮ ДЭЭ БҮХ МЭДЭЭЛЭЛ ТЭНДЭЭС АВАХ ХЭРЭГТЭЙ ИЙМЭРХҮҮ ЮМНААС Л ТӨСВӨӨ ХЭМНЭЭЧ САЙДАА
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • zocin (202.9.40.66)
    Camsig hulgai.hiihgui l dee nomtoibayraa
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.57.92.53)
    Баян айлын бамбуулай амьдрал ойлголоо юу
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (45.117.32.4)
    Таньдаг эмч нараар группт ордог зүйл газар авсаныг шалгаж тогтоож группт оруулсан эмч нарын эмчлэх эрхийг хасах заалтыг ч мөн журмандаа оруулах хэрэгтэй. НД ажилтаныг ч гэсэн холбогдсон нь тогтоогдвол төрийн албанд ажиллах эрхийг хасах хэрэгтэй
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.91.115.41)
    1ailaas sudalgaa avah zardal gedeg ni sudalgaani umnuh olon shatnii surgaltuud,darga nariin oron nutagt irj ochson tomiloltiin zardluud,benzin shatahuun,jolooch,sudlaachdad,shivegchdiin tsalin,bichig hergiin bolon sudalgaatai holbootoi buh zardliig nemeed sudlah ailiinhaa toond huvaaj gargasan zardal bolohoos toologchdod uguh mungu bishee.doorhi ajiltnuud uhaantai uymnuud ni oilguulj ugduggui uymu.Sudlaach toologch nar buten 15 honog ailaar heseed 200,0 tug l avna.
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.122.58)
    Oo z za ard tvmniig hulgaich genvv
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Zeel abch sudalgaa hiih ch gej dee omnohoo tolj chadahgvi bj
      2017 оны 04 сарын 06
  • Bi bi (202.70.46.212)
    53n asuult asuusan yum bhgvi sh dee.ene yawj sudalgaa awch bgaa hvnvvsee jaahan anhaarah heregtei bhaa
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • yumtaibayar (49.0.214.199)
    hereggui sudalgaa hiij bn gej tusliin mungu ideh n hulgai bish uu
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.50.206.52)
    Энэ сайдууд өөрсдийнхөө гаргаж байгаа тушаал шийдвэртэй анхаарах хэрэгтэй байгаамдаа.Худлаа ярихаараа гарамгай.Яг ажил болгох гэхээр өөрөөр шийдээд л явдаг шүү дээ.Төрийн төлөө 2-гүй сэтгэлээр зүтгэнэ л гэж байгаа юм бол худлаа хэлж хулгай хийж хууран мэхэлж хэлсэндээ биш шийдвэр гаргадагаа болио МАН-н сайд нар.
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (119.40.98.180)
    Uu zaaz zeeleer hiij baigaam shivdee
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.70.46.231)
    noxoin baas
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • ha ha (49.0.147.10)
    ENE MUU LALARIIN BIZDA yu we. YUMTAIBAYAR delhiigees zail
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.10.20.114)
    ta zeeltei yu gedegiig sudalgaandaa oruulakhgui tegvel mongolchuudiid bugd zeeltei yaj amidarch bgaa iluu tod bolokh bsan yum bishuu khun kharakhad aild bakh estoi zuiliig gertee blgakh gej zeel ni lizing ni l khij bj amidardag shuu dee yag unendee orlogiig zeeliin tulult. am bulin toond khuvaagaad uzvel unekheer khetsuu dee
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • ZOCHIN (202.9.41.197)
    төр барьж байгаа новшнуудаас болж ард түмэн ядуу амьдарч байгаа . Ханаж цадахгүй та нар идэж ууж байгаа болохоос ард түмэн биш
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.5.196.74)
    Надаас их олон юм асуугаагүй ажилтай юу ажилтай цалинтай юу цалинтай эрүүл мэнд нийгмийн даатгал төлдөгүү төлдөг л гэсэн өөр юм асуухгүй л байсан үлдсэн асуултыг нь бүртгэгч мэдээд бөглөх юм боловуу даа
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Боловсрол бас асууж байна лээ. Хараад бөглөдөг юм байлгүй
      2017 оны 04 сарын 06
  • Зочин (202.5.196.74)
    Яаж ард түмэнээсээ танах вэ гэсэн судалгаа юм бишүү цахилгаан бараагүй айл одоо үед байхуу ажилтай юу гэхээр нь ажилтай гэсэн чинь цалинтай ажилуу гэж асуугаад байсан чих нь хатуу хөгшчүүл л явж байна лээ ш дээ хүүхэд хөгшдөө хуурахаас өөрийг мэдэхгүй малнууд
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Хэзээ монголд ажил хийгээд цалин авч байсан юм солиороод байгаарай гэхгүй яасан юм
      2017 оны 04 сарын 06
  • zochin (203.91.115.41)
    Sudlaachdad 7500 uguhgui.naad nomtoi chini uuruu oilgoogui bna.olon udaagiin shat shatnii huluusiin tomilolt ,surgalt medeelel shiveh zardal darga nariin yavsan buh zardliig nemeed aildaa huvaasan too shu de.iimhen uymiig buruu tailbarlaad.toolochid buten 15 honog ailaar heseed 200,0 tug l avna.
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
    • ө
      10 хоног 460 мянга
      2017 оны 04 сарын 06
  • Зочин (202.179.25.82)
    Chamaas l baga hulgai hiij bga yum bna iim teneguudiig harahaas uur hurch bna turiin tolgoid zaidagnasan luivarchid
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • irgen (66.181.179.50)
    sudalgaanii ajiltan bayjihiin bna l daa
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • zail (202.21.112.238)
    MAN - Xydalch AMLALT ??? Ard irged arga yadaxdaa l ....
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (202.179.31.88)
    Урд өмнө хийгдэж байсан салбар дундын мэдээллийн сан гэж нэг юм байх учиртай даа?Одоо бүх зүйл бүртгэл мэдээлэлтэй болсон худлаа хэлээд хэрэггүй дээ?Орон сууцгүй,машингүй гэсэнч бүртгэлээс гараад л ирнэ шүү дээ? харин тэр тоологч гээд байгаа нөхдүүд л сайн ажиллах шаардлагатай.
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • MAX (202.21.112.238)
    Н.Номтойбаяр Худлаа хэлж компаниа татвараас чөлөөлнөөө
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • хххххх (112.72.11.67)
    53 асуулт асуухгүй байна лээ. худалч юмнууд
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.57.92.167)
    Manai ah hodoonii hun bairaa zaraad ogooch gd my ner deer hiisen sudalgaa avhiig medsen bol hiidgui bj bi 2 huuhedtei orh tolgoilson emegtei odoo bi tegd luivar hiisen bj taarch bnu ? Yumnii naad tsaadhiig asuuh heregt bz de !!!
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (103.26.194.150)
    Заа чи одоо больчихоо нэг айлыг судлахад 7500 т зарцуулж бна гэнэ. Манайд орж ирсэн хорооны ажилтан хэдэн асуулт асуугаад гарахад та нараас 7500 г авч бгаа бол би 1000 аар хийе . Та нар л харин жинхэнэ төрөөс хулгайлж бгаа хулгайчид бнадаа харин
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
    • АН
      чи хийж чадахгүй ээ худлаа ПСний араас л том шаана
      2017 оны 04 сарын 06
    • Зочин
      unen
      2017 оны 04 сарын 06
    • Зочин
      Yg unen
      2017 оны 04 сарын 06
  • яг ш дээ. (103.26.192.43)
    Зэээ ӨӨРИЙГӨӨ хичээ. Яаж баяжсаныг чинь бид МЭДНЭЭЭ.
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.70.46.219)
    Хоноц хоноцдоо дургуй гэдэг шиг хулгайч хулгайчдаа дургүй байдаг байх нээ
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • bataa (119.40.100.222)
    ene setguulch yasan aldatai yum oruulaa ve
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    9 цаг 38 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    10 цаг 11 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    10 цаг 22 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    10 цаг 25 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    10 цаг 31 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    11 цаг 27 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    11 цаг 38 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    12 цаг 14 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    12 цаг 37 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    12 цаг 49 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    13 цаг 23 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    13 цаг 48 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    14 цаг 50 мин
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
    15 цаг 11 мин
  • Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
    15 цаг 39 мин
  • Төрийн банк “ТОП-100 ААН” жагсаалтад зургаадугаарт эрэмбэлэгдлээ
    16 цаг 5 мин
  • А.Ариунзаяа: Шударга иргэдийн эрхэд халдаж болохгүй
    16 цаг 11 мин
  • Д.Ганбат: Энэ Засгийн газарт ажлаа сайн хийж байгаа хоёр гурван сайд л байна
    16 цаг 17 мин
  • Ц.Баатархүү: Топ-100 компани шалгаруулахдаа зөвхөн татвар төлснөөр нь эрэмбэлмээргүй байна
    16 цаг 20 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    16 цаг 48 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК