
Байгаль нуурын эрэг дээр болон Якутад байгуулж байгаа угсаатны зүйн цогцолборт 2009 онд Якутын найруулагч Андрей Борисовын “Чингис хааны нууц” уран сайхны кинонд ашигласан эд өлгийг зүйлс, тайзны чимэглэлийг тавихаар болсон тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлэв. “Чингис хааны нууц” кино дэлхийн 54 орны дэлгэцнээ гараад байгаа юм. Уг кинонд Монголын жүжигчин Оргил оролцон тоглосон билээ.
Чингис хааны дүр төрхийг аялал жуулчлалын амжилттай бүтээгдхүүн болгон ашиглаж байгаа жишээ болгон Улаанбаатарын ойролцоох аварга том Чингисийн хөшөөг нэрлэж болох юм гэж уг мэдээнд дурдсан байна.
Чингис хааны дүр төрхийг аялал жуулчлалын амжилттай бүтээгдхүүн болгон ашиглаж байгаа жишээ болгон Улаанбаатарын ойролцоох аварга том Чингисийн хөшөөг нэрлэж болох юм гэж уг мэдээнд дурдсан байна.