Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түүхийн өлгий Жянсү муж, Хятадын Сингапур Наньжин хот

2017-12-07
0
ЖИРГЭХ

 

Бидний гурав дахь өдрийн өглөөний  аялал монголчуудын эртний танил Жянсу мужид өнгөрсөн. Хөтөлбөрт хотын аль нэг хэсэгт саатах тухай бичигдээгүй байсан учраас орчуулагчийн өгсөн мэдээллийг тэмдэглэж авснаа уншигч танд хүргэе.

 

Хятадын Зүүн өмнөд тэнгисийн эрэгт орших  Жянсү муж Хөх мөрөн, Хуайхэ голын доод урсгалд байдаг бөгөөд зүүн талаараа Шар тэнгис, хойд талаараа Шаньдүн, баруун талаараа Аньхүй, өмнүүрээ Жэжян муж, зүүн өмнүүрээ Шанхай хоттой хил залгадаг аж. Нутаг дэвсгэрийн хувьд том, хүн амын нягтаршлаар тэргүүлдэг энэ мужид  79.3 сая хүн  оршин суудаг байна. Хотон, манж, түвд, солонгос, уйгурууд голлон суурьшжээ.  Бас  цөөн тооны  монгол үндэстэн бий гэдгийг ч хэлэх ёстой.  Жянсүгийн монголчууд  Юань улсын үед суурьшсан юм билээ.

 

Жянсү ашигт малтмал ихтэй, нефть, байгалийн хий, алмаз, гантиг чулуу, хүхрийн ордтой. Гантиг чулуу, давсны нөөцөөр Хятадад тэргүүлдэг, 400 тэрбум тонн давсны нөөцтэй. Газар тариалан  шаггүй хөгжсөн  хэмээн орчуулагч бүсгүй айлдав.  Энэ муж  эдийн засгийн хөгжлөөрөө Хятадад дээгүүр ордог. Аргагүй шүү дээ, 79 сая хүнийг хооллоно гэдэг тэр хэрээр зах зээл нь бэлэн байна гэсэн үг. Энд  зам харилцаа маш  сайн хөгжсөн. Мужийн хурдны авто замын урт 2010 онд 4000 км байсан бол өнгөрсөн жил уртасгаж 5200 км болгожээ. Дээр нь онцолж хэлэхэд, зөвхөн иргэний агаарын тээврийн 12 нисэх буудалтай гээд төсөөл дөө. Гэтэл манайх.  Одоо миний танд сонирхуулах   Жянсү мужийн төв Наньжин хот бол Хятадын эртний түүх соёлын өлгий нутаг ажээ.   Бас өнө эртний суурин гэж ойлгочиход гэмгүй. Учир нь Хятадын бүү хэл, дэлхийн анхны тосгоныг эндээс үүдэлтэй гэж үздэг юм билээ. Тодруулбал,  5000 гаруй жилийн өмнө НТӨ 473 оны үеэс энд  суурин байгуулагджээ. НТ 229 онд Y улс тухайн үед Жян-Е нэртэй байсан Наньжин хотыг нийслэлээ болгосон юм. Хожим Зүүн Жин, Сүн, Чи, Лян, Чэн, Өмнөд Тан, Мин, Дундад Иргэн Улсын нийслэл хот байсан бөгөөд Гоминдан намын Засгийн газар тус хотод байрлаж байсныг Сунь Ятсений бунхныг үзэж яваад мэдэж авсан.   Наньжин хот  Хятадын ардчилагч Сунь Ятсений амьдрал, үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Энд түүний гэр музей бий гэнэ лээ.  Энд онцолж дурдахад,  Наньжин эдийн засаг, соёл боловсрол хөгжсөн орчин үеийн том хот  болтлоо хөгжжээ. 

 

Наньжинд  гадаад дотоод худалдаа, банк санхүүгийн салбар маш эрчимтэй  хөгжиж, бүс нутгийн хэмжээний бизнес, эдийн засаг, худалдааны том төв болж чадсан төдийгүй  орчин үеийн цахим техник, цахилгаан эрчим хүч, нефть, хими, нэхмэл сүлжмэл, хүнс, барилгын материалын үйлдвэрлэлийн төв цэг болжээ.   Хятадын хамгийн том Хуабэйгийн давсны үйлдвэр ч  энд байдаг юм байна лээ.  Наньжиний   сүжөүгийн гар хатгамал,  торго, үшигийн вааран эдлэл, хаш чулуун сийлбэр,  шаазан эдлэл эртнээс  алдартай гэдгийг уншигч та надаар хэлүүлэх юун. 

 Ардын  дуунд минь  мөнхөрсөн Наньхүү  хот

 

 Наньжин  бол  монголчуудын хувьд өнө эртний танил хот.  Нэгэн цагт монгол жинчид Торгоны замаар жин тээн  хэдэн  зуун  мянган бээрийг  тэмээгээр туулан Наньжин хотоос  алт, мөнгө үнэт эдлэл, үсний сувдан даруулга, эхнэр хүний толгойн боолтны шүр, сувд,  хөөрөг,  торго дурдан,  нанжин гахай  гөлөм, галын хайчаас  өгсүүлээд лам багшдаа барих нанж вандан хадаг, хүүхэд хөгшдийн нүд хуурах нанжин чавга тэргүүтнийг тээсээр ирдэг байсан тухай хэн хүнгүй мэдэх байлгүй.   Чухам тэр үед   Наньжин хот руу  жин тээхээр явсан хайртай нөхрөө мөрөөдсөн бүсгүй  “Наньхүү” хот хэмээх дууг зохиосон нь эдүгээ ардын дуу болон хойч үеийн бидэнд өвлөгджээ. Наньхүү гэдэг маань Наньжин хот гэсэн үг хэмээн Монгол Улсын гавьяат жүжигчин  Ч??.Чулуунчимэг, н??.Даваахүү эгч  нар маань тодотгож өгснийг энд онцлон дурдах нь зөв байх.

 

“..,Наньхүү хот руу жин тээхээр явсан юм аа хө

    Намайгаа гэсэн сэтгэл нь хэвээрээ байгаа даа хө

    Нанжин гахай гөлөм нь элэгдчихээгүй байгаа даа

    Намрын сардаа багтаж ирэх учиртай л  юмсан хө ..., “ хэмээн дуулдаг байсан бол өөр нэг хувилбараар

 

                               “Наньхүү хотоос нааш гарснаас хойш

                                Найман лан, есөн лангийн мойлтсон

                                Найм ес  хоног зорчиж явахдаа

                                Найртай явсны бэлэг шаньдун, наньжин дан дээл минь”  гэх нь ч бий.

 

Ингэсхийгээд  оршлоо түр орхиж үндсэн сэдэв рүүгээ оръё.  Наньжин хотноо хийсэн аялал ноён Wu Renbаo –гийн байгуулсан алтан ордонд зочилсноор эхэлсэн.   Сэтгүүлч бид л оффисын тохижилт энэ тэрийг нь хараад л ийн дуу алдсан хэрэг.  Албан ёсны хаяг нь “Наньжин таур” гэсэн байсан шүү.  Энэхүү гаднах нь шил толь,  дотоод засал чимэглэл нь алтан шаргалыг голчилсон  өргөө  65 давхар бөлгөө.  Бидний уулзалт хамгийн дээд талын давхрын  бага танхимд нь болж өнгөрсөн. Тохижилт энэ тэрийн тухайд ам ангайх  юу ч биш.  Эртний хятадын ёс заншлаар үүдэндээ алтан үхэр залж, 65 давхартаа алтан аяганд цагиргалсан  алтан луусыг тахисан  байлаа. 

 

Бага танхим нь гэхэд л  манай төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнөөс хэд дахин том. Эдүгээ тус өргөө ноён Wu Renbаo –гийн хүүгийн мэдэлд очиж,  эцгийнхээ  бизнесийг  үргэлжлүүлж байгаа аж.  Ноён Wu Renbаo зөвхөн бизнесмэн байсангүй, Хятадын эдийн засагт асар их хувь нэмрээ оруулсан,  Зүүн өмнөд Хятадын эдийн засгийг чиглүүлэгч байсан тухай хөтөч маань зам зуур өгүүлсэн. Магадгүй түүний нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүндэт гишүүн болгосон буй за. Түүний хүү дэлхийд алдартай бизнесмен хэдий ч маш энгийн нэгэн юм билээ.  Эл уулзалтын дараа  бидний нөхөд  Наньжин хотын шинжлэх ухаан мэдээллийн парктай танилцсан.  

 Хятадын Сингапур Наньжин 

 

Урд хөршийнхөн маань ийн томорч байна лээ. Тэр бүү хэл тооцоо судалгаагаа  хэдийнэ бэлэн болгоод зогсохгүй амьдрал дээр туршиж үзсэн нь тун амжилтттай болжээ. Хятадын архитекторууд тодруулбал, Наньжиний архитекторууд  шинээр барилга барихдаа газрын гүнд  /32мянган метрт/ иргэний зориулалтаар дөрвөн давхар барилга барихын сацуу хөрснөөс дээш 85 давхар барилга барихаар төлөвлөжээ.  Түүнийхээ макетыг бидэнд сонирхуулсан. Наньжинд сүүлийн хоёр жилд шинээр баригдсан барилгууд ийм зураг   төслөөр баригдсан гэж байсан.   Нөгөөтэйгүүр, дэлхий дахинаараа эко хот гэж ярьж байгаа энэ цаг үед цаадуул чинь жинхэнэ эко хот  гэж юуг хэлэхийг, ямар стандарт шаардлагыг хангасан тохиолдолд эко хотын патентыг авахыг  Наньжин хотоор төлөөлүүлэн  зарлан тунхаглахаар шийдсэн бололтой.  Өөрөөр хэлбэл, шинэ Наньжин хотыг шинэ өнгө төрхтэйгөөр шинээр бүтээх ажилдаа  орцгоосон  гэсэн үг.  Ингэхдээ  стандарт шаардлага хангахаа больсон хуучин барилгуудаа нураахдаа   хөрсөнд нь нөхөн сэргээлт хийн  ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээр ашиглах болжээ. Үнэндээ газраар нэг тархсан  тав, арван давхар бус тавиас дээш давхар бүхий барилгаар хотоо гоёх нь тэдний мөрөөдөл   буй за.  Тэдний мөрөөдөөд байгаа Сингапур хот чинь тийм гэж дуулдсан. Энэ бүхнийгээ  шинжлэх ухаан технологийн парктаа  модель болгож,  Наньжин хотод  гадна, дотноос ирсэн хэн бүхэнд сонирхуулж,   хөгжлийнхөө  хэтийн төлвөөр санал солилцох аж.   Дашрамд сонирхуулахад , Хятадын Сингапур болох холын бус ойрын мөрөөдөлтэй наньжинчууд 2140 он хүртлэх хөгжлийнхөө ерөнхий төлөвлөгөөг  гарган музейнхээ  хананд  хадсан байна лээ.  Энэ нь  “Өглөө бүр харж бай. Ийм сайхан хоттой болохын төлөө та ч бас зүтгэх учиртай ” хэмээн иргэддээ сануулсан дохио  байхыг үгүйсгэхгүй.  Ер нь бол  Наньжин  гурван цагийн үелзэл дээр хөгжиж буй хот. Өнө эртний түүхээ тэд гээгээгүй. Бас  он цагийн уртад элэгдэж хуучирсан шавар  хэрэм, балгас тууриасаа ичээгүй. Харин ч жилээс жилд сэргээн засварлаж, хуучин өнгө төрхийг хэвээр хадгалж үлдэхийг хичээж байгаа нь нүднээ илт.  Эртний хятадууд  Наньжинг  нийслэлээрээ сонгодог байсан нь зүгээр нэг хэрэг биш бололтой. Манай их эзэн Хубилай л  нийслэлээ Бээжин рүү шилжүүлснээс биш.  Тэр л хүний зарлиг ёсоор  Бээжин хот их улсын нийслэл хэвээр байгаа. Хөх мөрний сав газарт  орших  жинхэнэ хань үндэстэний соёлын өлгий нутаг  болсон Наньжин хот монголчуудтай ч  эх түүхээрээ  хамааралтай билээ.  

 

 Хэрэмт балгасны хаалга

 

Бидэнд  нэгэн сонирхолтой газрыг үзүүлсэн нь Хэрэмт балгасны хаалга хэмээх  музей байлаа. Хубилай хааны үед баригдсан юмсанж. Тодруулж хэлбэл, Хубилайн цэргүүдээс айсан  жанжин  Наньжин хотыг хамгаалах энэхүү хэрмийг тариачдаар  бариулжээ. Он цагийн тухайд 1279 он юмдаг уу даа. Гэхдээ энэхүү балгасыг чухам хэн хэзээ юуны зориулалтаар барьсан гэдэг нь одоогоор тодорхой бус байгаа гэх мэдээллийг орчуулагч бүсгүй маань айлдсан. Гэвч  балгас руу яваад орохын цагт хотыг хамгаалж байсныг илтгэх дүүгүүр чулуун буу, үхэр буу зэрэг түүхэн сэдэвт  кинонд хааяахан үзэгдээд өнгөрдөг буунууд өнөө ч хотоо хамгаалж байна гэх шиг байрандаа байна лээ.  ОХУ-ын мэдээллийн агентлагийн захирал Геннадийгийн шивнэснээр бол Хубилай хааны  буу  юм байх. Харамсалтай нь буунуудад  ямар нэг танилцуулга байгаагүй учраас ингэсхийгээд орхиё. Гэхдээ л нэгэн цагт энэ гүрэнд, энэ хотод эзэн сууж байсан  Монголын их хааны  маань хөлийн мөр Хөх мөрний сав газарт үлдсэн  гээд бодохоор  сэтгэл хорогдонгуй байсан.  Ядах нь ээ, тайлбар нь англи хэл дээр байхгүй яав даа гэж бодогдсон шүү. Тэгсэн бол зургийн хальснаа буулгаад  ирэх байсан юм.   Гэхдээ хятадууд мундаг юм байна лээ.  Хэдэн зууны тэртээ баригдсан  Хэрэмт хаалгыг нураагаад хаячилгүй сэргээн засварлан эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг төрийнх нь бодлого мэргэний шинж буй за.

 

Хөх мөрөн Наньжинийг тэжээсэн хэвээр

 

Монголын гол  мөрөн  цэлэлзэнхэн цэнхэртэнхэн мяралздаг  бол Хөх мөрөн ногооронхон тунарах юм гээч.  Наньжин хотын жуулчдыг татах газар нь яалт ч үгүй  Хөх мөрнөөс салбарлан урссан их гол. Эргийн хоёр талаар  мөн л эртний барилгууд дүнхийнэ. Эзэнтэй эсэх нь өдрийн цагаар  мэдэгдэхгүй байснаа шөнө болсон чинь байшин бүрийн цонх гэрэлтэй  харагдсан. Сураг тавьж сонирхох нь ээ, баруун хэсэгт буддын лам нар голдуу суурьшдаг бол зүүн тал нь музейн зориулалтаар ашиглагддаг аж. Бас хоолны газрууд, жуулчдад зориулсан бэлэг дурсгалын дэлгүүрүүд бий гэнэ лээ.  Өвлийн сар хэдийнэ гарчихаад байхад өвгөн загасчин жижигхэн завиа хөлөглөн голоо өгсөж уруудан загасчилж, гэр бүлээ тэжээнэ. Түүнтэй зэрэгцээд жуулчдын хөлөглөсөн том, жижиг моторт завиуд мөн л өгсч уруудана. Тэд бас л загасчны адил жуулчдаас олсон орлогоороо ар гэрээ тэжээдэг нь мэдээж. Манайхан хоёр цаг гаруй аялахад төлбөрийг нь хүний 50 юаниар тооцоо хийж байгаа харагдсан  гэхээр завьчин эр   овоо хэдэн төгрөгийн олзтой буусан биз. Гэвч хүний олноор энэ тоо явж өгнө. Жуулчингүй өдөр гэж байдаггүй гэж дуулдсан.  Бидний суусан завь жуулчдад зориулсан гэх утгаараа хамгийн тохьтой  нь. Шил толь, хээ хуар болсон эд. Бас дотроо үйлчлэгчтэй.  Завь замд гарах хүртэл радиогоор нь орчин цагийн хөгжим хангинаж байснаа гол өгсөхийн үед гэнэт микрофон ажиллаж,  цай зөөж өгч байсан охин   хувцсаа сольж амжсан төдийгүй үндэснийхээ дан дээлээр гоёчихсон гартаа шанз маягийн хөгжим барьсаар гарч ирэн ая дууныхаа дээжээс хэдэнтээ барив.  Монгол дуутай  ая дан нь бас  төстэй.  Охин ээжийн тухай, загасчин аавынхаа тухай дуулж байна  гэж орчуулагч маань тайлбарлав. Магадгүй,  байсхийгээд л маа маамаа гэх танил үг чихний үзүүр шүргээд байсан юм. Наньжин хотод тариан талбай  харагдаагүй. Би олж хараагүй байж мэднэ. Хоолны газрууд нь дандаа  л загас, далайн амьтдаар хийсэн хоол байх юм билээ.  Наймаалж бол энгийн зүйл.  Хамгийн хүндтэй зочноо мэлхийн махаар дайлдаг гэж байсан. Харин биднийг турк хоолны газарт оруулж, хонины шарсан хавиргаар дайлсан. Энэ удаагийн аяллын багт мусальман шашинтай  сэтгүүлчид багтсан учраас  гахай, үхрийн махнаас хол байж,  өглөө үдэшгүй загасны мах идсэн дээ, хөөрхий. Хөх  мөрөнгөөсөө л амьжиргаагаа залгуулдаг наньжинчуудын тухай цухас өгүүлэхэд ийм байна. 

 

Ойн төгөл дунд орших Наньжиний их сургууль

 

Аяллын сүүлчийн өдөр  Наньжиний их сургуулийн хотхонтой танилцсанаар эхэлсэн.  Их гоё юм билээ. Манай АШУҮИС тийм болно гээд чармайгаад байгаа шүү дээ. Төрийн зарим албан тушаалтанд Наньжиний их сургуулийн хотхоныг үзүүлчих юмсан. Тэгвэл ойлгоно доо, тэднийг.  Шил толь болсон замаар давхисаар ойн төгөл дунд явж орсон нь Их сургуулийн хотхон байлаа. Жишиж хэлэхэд, манай Зайсан, Нүхт хавийн хаус хороололтой тун төстэй.  Тэндэхийг бодвол  ширэнгэн ойн төгөл дунд сүндэрлэсэн хотхон. Намар орой болсон байхад л мандарины мод ногооноороо байж  боловсорч гүйцсэн жимсээ бут нь даахгүй газар шүргэх шахсаныг хараад  сэтгүүлчид баярлалдан өмнө нь зургаа авахуулж, жимс ургадаггүй газрын нөхдүүд  хэд хэдээр нь сэмхэн халаасалж харагдсан.  Ираны цавчим уулс бүхий хясаанд дунд мандарин хаанаас ургах билээ дээ. Хөөрхий дөө, хүүдээ аваачиж өгье гэж бодсон ч юм билүү, хэн мэдлээ. Харин Азербайджан, Киргиз, Тажикаас ирсэн  сэтгүүлчдийн хувьд хашаанд нь байдаг жимс болохоор үл тоох нь зүйн хэрэг.  Биднийг ийн инээдэм наргиа болж байх зуур хэн нэгэн маань орчуулагчаар дамжуулан айлд орж үзэх хүсэлтээ сургууль төлөөлж яваа эрхэмд хэлсэн байв. Тэрбээр урилгыг дуртайяа хүлээн авч гурван гудамжны цаана орших гэртээ аваачсан. Гэрийн эзнийх энэ байранд нүүж ирээд удаагүй гэж байсан ч өрөө бүхэн нь нүд хужирлах зүйл ихтэй. Беларусь бүсгүй цайных нь өрөөнд ороод “муужрах” шахсан. Зөвхөн цайлах  өрөө нь  гэхэд 24 метр кв. Гурван хананы тавиур тэр чигээрээ янз бүрийн савтай цайгаар дүүрсэн байсан гээд  төсөөл. Дээр нь цайны төрөл бүрийн данх, гүцнүүд. Манайхны нэг нь зөвхөн гүцийг нь тоолж үзэхэд 136 ширхэг байсан гэж ярьсан. Гүц чинь дэргэдээ дөрвөн ширхэг аягатай шүү дээ.  Номын өргөө нь янзтай. Гэхдээ эртний судар голдуу байна лээ. Өөрөө ч калиграфф сонирхдог, бичиж сурч байгаа гээд хана туургаа  өөрийнхөө бүтээлээр гоёсон байв. Тэрбээр эрдмийн мөр хөөсөөр саяхан гэрлэсэн гэж байсан.  Гэргий нь мөн л их сургуульд багшилдаг гэсэн.  Гэрийн эзэн өнгөрсөн жил  41 насандаа шинжлэх ухааны профессор болжээ. Одоо хувийн амьдралдаа анхаарал тавьж, хүүхэдтэй болно хэмээн хуучилсаар зочдоо үдсэн. Багш нарын аж амьдралыг цонхоор нь харж болохоор юм билээ. Ихэнх нь л Лаосын улаан модон тавилгаар гэрээ гоёцгоожээ. Тэд номыг илүүд үздэг нь харваас илт. Бас хобби нь адилхан бололтой. Дандаа л хуучны,  олон жил унасан машинуудыг гэрийнхээ гадна сойсон байсан. Манай залуухан  профессорууд шиг  үнэтэй машин гэж харайлгадаггүй аж.  Наньжиний их сургуульд Монгол Улсаас 40 гаруй оюутан суралцдаг гэж байсан ч тэр өдөр тэдний хэнтэй ч тааралдаагүй. Монгол хүн явааг мэдээ ч үгүй биз. Наньжиний их сургууль Хятаддаа  эртнийд тооцогддог. Тус сургууль нь байгалийн шинжлэх ухааны судалгааг илүүтэй судалдаг.   Сургалтын хөтөлбөр, чанар  гээд бүхий л үзүүлэлтээрээ олон улсад  ихэд  нэрд гарч буйгаа сургуулийн дэд захирал онцолсон. Тэрбээр цааш нь “Өнөөдрийн байдлаар хүмүүнлэг, байгалийн шинжлэх ухаан, геологи, анагаах ухааны чиглэлийн 16 дээд сургууль, 43 факультеттай,  2000 шахам  эрдэмтэн багш нар, 180 гаруй ажилтан ажиллагсадтай, 50 мянга гаруй оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна” хэмээсэн.  Наньжиний их сургуулийн бахархал гэвэл  олон улсын эрдэм шинжилгээний төрөл бүрийн арга хэмжээг жил бүр сургууль дээрээ зохион  байгуулсаар иржээ. Түүнчлэн Ли Жэндао, Дин Жаожүн, Ян Жэньнин, Илья Романович Пригожин, Шелдон Ли Глэйшоу, Роберт Манделл нарын зэрэг олон салбарын Нобелийн шагналтнууд тус сургуулийн хүндэт профессороор ажилладаг гэв.

 

Зах зээлд хямраагүй Хятад улс

 

Төрийнх нь бодлого тууштай, алсыг харсан болохоор урд хөршийн маань ард түмэн элбэг дэлбэг сайхан амьдарцгааж байгаа нь гудамжнаа зөрөх хүн зоных нь баясгалантай нүднээс илт харагдах юм аа. Саяхан хуралдсан Коммунист намынхаа их хурлаар ирж яваа он жилүүдийнхээ хөгжлийн гарцыг тодорхойлж чадсан учраас одоо тэдэнд зөвхөн хийж бүтээхийн төлөө чармайх л үлдсэн нь лавтай.  Эх орноо бүс бүсээр нь, муж  мужаар нь хэрхэн яаж хөгжүүлж болохыг тэд хэдийнэ оюун санаандаа багтаасныг хараад атаархахгүй байхын аргагүй.  Дэлхий дээр эдийн засгийн хямралд автаагүй цорын ганц орон бол магадгүй БНХАУ байх.  Тиймээс намрын нөр их ажлынхаа ард гарсан тариачид хэдэн арван мянгаараа  эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлттэй танилцахаар уртын урт аялалд  гарцгаажээ. Мужаас муж, бүсээс бүс дамжин аялж яваа бидэнтэй дотоодын аялагчид хэдэн зуун мянгаараа тааралдаж байлаа.  Тэд дийлэнхдээ агаарын хөлгөөр зорчих юм. Ая тухаа боддог биз.  Хойд хэсгийнх нь өмнөд рүү. Өмнөд нь хойшоо. Туг барьсан хөтөч охиноор газарчлуулсан нэгэн өнгөөр ижилссэн дотоодын жуулчид хоолны газар, худалдааны төв, Хөх мөрөн, музей, цэцэрлэгт хүрээлэнгээр дүүрэн.  Наньжинаас буцах замдаа зэргэлдээ суусан хөтөч охиноос хөгшчүүл хаашаа аялж явааг нь хэрэгт дурлан сонирхоход Бээжин үзэхээр явж байгаа юм гэв. Тэдний хамгийн залуу нь лав жар хол  гарсан харагдсан. Залуудаа хөдөлмөрлөж, хураадгаа хураасан тэд жаргаж яваа нь энэ. Гэхдээ асуудлыг нөгөө өнцгөөс харъя. Ахмад настнаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадаж байгаа биз. Тэднийг  Бээжинд хамгийн үнэтэй, хамгийн тансаг зочид буудалд буулгадаг юм байна.  Хоногийн 2-3 мянган юань , гурав хоног гэхээр төлбөр нь хэд гарах билээ. Онгоцны зардал нь тийм ч  хямд биш. Тэгэхээр нэг хүн дунджаар 15-20 мянган юанийг юм үзэж, нүд тайлангаа улсынхаа эдийн засагт нэмэрлэчихэж байгаа юм. Ер нь Хятадад эдийн засгийн эргэлтэд ороогүй зүйл гэж алга.  Орон нутгийн музей гээд  хот төлөвлөлтийн модел, түүх,  эд өглөгтэй холбоотой зүйлүүдийг дэлгээд л  түмэн олон жуулчдад сонирхуулан хэдэн төгрөг олчихож байгаа юм. Байшин барилга нь гэж лут. Манай нисэхийн спортын ордны дайтай. Хэзээ нэгэн цагт үзмэрээр дүүрэх нь гарцаагүй. Алсыг харсан ухаан гэж үүнийг л хэлэх байх. Бут бутаар нь  мод, цэцэг тариад л түүнийгээ ботаникийн цэцэрлэгт хүрээлэн гээд л орон даяараа зарлачихна. Түүндээ тохирсон эрвээхэй, шавьж үржүүлэхээ  мэднэ. Зөвхөн эрвээхэй үзэхийн төлөө гурван мянган км зам туулж ирсэн тухайгаа нэгэн жуулчин орон нутгийн телевизээр ярьж байсан. Энэ мэтчилэнгээр босгыг нь давсан бүхнийхээ тухай өгүүлэх аваас хэдэн арван хуудас цаас үрэх хэрэг гарах байх.

 

 Төгсгөл

 

Арваннэгдүгээр сард бороо орж тэр нь зүсрэх нь сонин юм билээ. Яагаад ч юм сэтгэлд баясал төрөөгүй. Гэхдээ дэлхий дахины сайн сайхны төлөө их зүйлийг хийхээр зүтгэж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын буянаар шинэ зууныг хөгжлөөрөө түүчээлж яваа урд хөршийнхөө бүтээн байгуулалт, технологийн хурдтай хувьсгалыг нүдээр харна гэдэг арваннэгдүгээр сарын борооноос илүү сонин байлаа. Ийм боломжийг олгосон ШХАБ болон Улаанбаатар хот дахь ХЭСЯ, “Өглөөний сонин”-ы хамт олондоо юун түрүүнд талархаж буйгаа чин сэтгэлээсээ илэрхийлье.

 

Навчис хаялсан Нанжин намрын мэргэн бороо

Намайг зүслэн дуссаар зүрх норгон зүсрэхдээ

Хайрыг надад яргуй шиг ургуулсан

Халхын цэнхэр хавраа

Халуун нөхдийнхээ дэргэд

Хайрлан дурсмаар санагдлаа

Чамд би дэндүү хайртай болохоороо

Чиний тухай яриад л баймаараа

Чамайг би даанч ихээр санадаг болохоороо

Чимээгүйхэн нам гүмд чиний нэрээр дуудмаараа

Наран буцаагүй нанжин намрын намуухан салхи

Намайг даган дэгдэн сэтгэл хөөргөн сэвэлзэхдээ

Эмээлтэй морь эзэнтэйгээ багтсан

Зөн совингийн зүүдээ

Халуун нөхдийнхээ дэргэд

Хайрлан дурсмаар санагдлаа.

 

PC: Нанжингийн оюутнуудын сүлд дуу. Эх орноо, хайртыгаа санасан нэгэн оюутны зохиосон шүлгийг хөгжмийн зохиолч Сэр-Од Нанжинд сурч байх нэг жилдээ аялгуугаар хөглөж  "Нанжин намар" гэдэг дуу болгож амилуулсан нь үнэндээ л тасархай, орчинтойгоо зохицоно гэдэг нь “лайтай”.

 

Сэтгүүлч Ч.Чулуунцэцэг

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (197.211.52.76)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 02 сарын 06 | Хариулах
  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (197.211.52.76)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 02 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    5 цаг 31 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    5 цаг 53 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    5 цаг 58 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    6 цаг 7 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    6 цаг 24 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    6 цаг 26 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    7 цаг 0 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    7 цаг 51 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    9 цаг 10 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    9 цаг 54 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    10 цаг 42 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    10 цаг 50 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    10 цаг 54 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    10 цаг 55 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    10 цаг 59 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    11 цаг 2 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    11 цаг 4 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    11 цаг 33 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    11 цаг 35 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    11 цаг 54 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК