
Хуурамч мөнгийг үйлдвэрлэсэн хүмүүсийн ард зартай “Quispe Rodriguez” гэх бүлэглэл нуугдаж байгаа гэж цагдаа нар таамаглаж байна. Перугийн цагдаагийн газрын дарга Раул Салазар “Энэхүү бүлэглэл нь 50 ам.долларын дэвсгэртийг хуурамчаар үйлдвэрлэж, Перугийн хилээр бэлэг дурсгалын зүйлс дотор нуун АНУ-руу гаргахаар төлөвлөж байсан” хэмээн мэдэгджээ. Хуурамч мөнгө үйлдвэрлэсэн хэрэгтнүүдээс “Quispe Rodriguez” бүлэглэлийн Alfredo Obando Paredes гэгч этгээд баривчлагдсан байна.
Перуг хамгийн их хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэгчидтэй орон гэдэг. Энэ жил л гэхэд Перугийн цагдаа нар 17 сая ам.долларын хуурамч дэвсгэртийг илрүүлсэн байна. Хоёр долоо хоногийн өмнө цагдаа нар сая сая хуурамч ам.доллар, евро болон Перугийн мөнгөн тэмдэгт “соль”-ийг олж илрүүлжээ. “Quispe Rodriguez” бүлэглэлийн толгойлогч Joel Rodriguez Quispe гэгч этгээд одоо шоронд хоригдож байгаа юм байна.
Э. Мөнх