
МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал болж байгаа Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа МАХН-ын 50 гаруй гишүүд, дэмжигчид цуглараад байна. Тэд шүүхийн байрны гадаа зурагт авчран хурлын үйл явцыг ажиглаж байна. МАХН-ын зүгээс тэдэнд цэвэр ус тарааж өгчээ. Зарим баттай бус эх сурвалжийн хэлснээр шүүхийн гадна ирж жагссан хүнд 10 мянган төгрөг өгнө гэсэн гэх яриа гараад байгаа аж.
Одоогоор зургаан өмгөөлөгч улсын яллагчийн дүгнэлтийг няцаасан тайлбараа хийж дуусах дөхөж байна. Үүний дараа Н.Энхбаяр болон бусад шүүгдэгч нар үгээ хэлж, шүүх бүрэлдэхүүн улсын яллагчын дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрээ гаргах юм.