
Францын археологичдын баг Египетийн нутгаас эртний завь олжээ. Энэхүү
завь нь ойролцоогоор таван мянган жилийн настай гэж эрдэмтэд
тодорхойлжээ.

Францын археологичдын баг Египетийн нутгаас эртний завь олжээ. Энэхүү завь нь ойролцоогоор таван мянган жилийн настай гэж эрдэмтэд тодорхойлжээ. Түүхийн ховор олдвор Каир хотоос 39 км зайтай Абу-Раваш районоос олджээ. Энэхүү завийг эртний Египетийн фараонуудыг оршуулахад зориулж бүтээсэн гэж эрдэмтэд үзэж буй юм. Завийг Египетийн Үндэсний музейн сэргээн засварлах төвд шинжилж буй юм байна. Сэргээх ажлуудын дараа уг завийг музейн аль нэг танхимд байрлуулах гэнэ. Завь олон жил газрын хөрсөн дор байж илжирсэн тул сэргээн засахад их хугацаа шаардлагатай аж. Мөн 1954 онд Хиопсын пирамидын ойролцоо ливаны хуш модоор хийгдсэн “Нарны завь” маш сайн хадгалагдсан байсныг олж байжээ. Гэсэн хэдий ч тэрхүү завийг бодит төрхөнд нь оруулахын тулд 1224 хэсэг болгон угсарсан гэдэг. Тиймээс шинэ олдворын жинхэнэ төрхийг харахын тулд судлаач эрдэмтэд шаргуу ажиллаж буй аж.
Д.Ундрах 24tsag.mn