Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.МӨНХБАТ: АШУҮИС-ийн хамт олон сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний таатай орчныг бүрдүүлэн амжилттай ажиллаж байна

2018-1-15
0
ЖИРГЭХ

 

АШУҮИС академик сургалтаас судалгаанд суурилсан их сургууль болох зорилтын хүрээнд олон төсөл, хөтөлбөрийг амжилттай сайн хэрэгжүүлж байна. Улсын хэмжээнд анх удаагаа их сургуулийн сургалтын иж бүрэн эмнэлэгтэй болж байгаа бөгөөд удахгүй Ботаникийн цэцэрлэгийн дэргэд баригдаж буй иж бүрэн Их сургуулийн кампус руугаа нүүнэ гэдгээ тус сургуулийнхан мэдэгдээд байгаа. Төрийн өмчит АШУҮИС сургалт, судалгааны ажлыг амжилттай сайн явуулж ирсний хувьд тус сургуулийн баг, хамт олны хийж буй ажлын үр дүн, амжилтын талаарх мэдээллийг цувралаар хүргэхийг зорилоо.

Эхний зочноор АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Мөнхбатыг урьж оролцуулж байна. Сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлогын хүрээнд ярилцлаа.

 

-АШУҮИС академик сургалтын сургуулиас судалгааны сургууль болох зорилтын хүрээнд олон ажлыг явуулж байгаа юм байна. Энэ талаарх мэдээллийг хүргэхгүй юу?

-АШУҮИС бол 100 хувь төрийн өмчийн сургууль. Тус сургууль нь Ази, Номхон Далайн Баруун бүсийн анагаахын шилдэг 100 их сургуулийн нэг болох зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сайжруулах, гадаад харилцаагаа хөгжүүлэх, их сургуулийн  эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахаар олон ажлыг явуулж ирлээ. Сүүлийн үед их, дээд сургуулиуд академик сургалтаас судалгаанд  суурилсан их сургууль руу шилжих, хөгжих хандлага, шаардлага олон улсын түвшинд төдийгүй манайд ч мөн тавигдах болсон. Манай сургуулийн хувьд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, судалгааны их сургууль болохын тулд тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Юуны өмнө судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмжсэн бүтэц, багтай байх ёстой. АШУҮИС дээр Шинжлэх ухаан технологийн газар ажиллаж, эрдэмтэн багш нараа чадавхижуулах, эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөр, инноваци, шинэ технологийг нутагшуулах ажлыг дэмжин ажиллаж байна. Судалгаа шинжилгээний ажлын чанарыг сайжруулах гол хөшүүрэг нь судалгааны сайн лаборатори. Эрдэм шинжилгээ, судалгааны орчныг эрс шинэчлэх зорилгоор хамгийн сүүлийн үеийн шилдэг дэвшилтэт технологи бүхий орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Цөм лаборатори байгуулсан нь бидний бахархлын нэг юм. Цөм лабораторийг түшиглээд эрдэм шинжилгээний ажил өргөжин тэлж, чанарын өндөр түвшинд гарч байна. Бид дэлхийн шилдэг шинэ технологийг нутагшуулахад онцгой анхаарч ажиллаж байна. Зөвхөн өнгөрсөн 2017 онд гэхэд анагаахын салбарт ихээхэн хэрэглэгддэг эсийн фенотип тодорхойлдог эс тоологч ХБНГУ-ын “MACS Quant Analyzer 10” аппарат багажийг нэмж суурилуулсан. Орчин үед молекул биологийн арга түлхүү нэвтэрч байгаатай холбогдуулан нуклеотид нийлэгшүүлэгч АНУ-ын “ASM-800” багажийг суурилуулснаар полемеразын гинжин урвалын өвөрмөц праймерыг өөрсдөө үйлдвэрлэж, анагаах төдийгүй бусад бүхий л салбарт ашиглах боломж бүрдлээ. Түүнчилэн полемеразын гинжин урвалын бүтээгдэхүүнийхээ хэмжээг тодорхойлогч буюу “size marker”-ийг манай эрдэмтэн багш нар маань бүтээсэн. Дараагийн нэг зүйл бол анагаахын судалгааг туршилтын амьтангүйгээр төсөөлөх аргагүй. Хүний өвчний эмгэг загварыг туршилтын амьтан дээр зохиомлоор бий болгож судлах үйл ажиллагаа олон зуун жилийн туршид хийгдэж ирсэн. Бидэнд олон улсад ашигладаг туршилтын амьтныг нутагшуулах хэрэгцээ байсан. Иймд бид “Лабораторийн C57BL/6J шугаман инбрид хулгана үржүүлэх” төсөл санаачлан хэрэгжүүлж, туршилт судалгааны амьтны вивар байгуулах талаар тодорхой амжилтанд хүрлээ. Өнгөрсөн 2017 оны эхээр БНХАУ-аас 40 хар хулгана авчран үржүүлж эхэлсэн бол өнөөдөр хулганы тоо толгой 700 гаруй болоод байна. Судалгаа шинжилгээ төдийгүй сургалтын үйл ажиллагаандаа туршилтын хулганыг ашиглах болсон. Цаашдаа цэвэр шугамын хархыг цөм лаборатори дээрээ нутагшуулах төслийг боловсруулж байна.  

Өнөөдрийн байдлаар АШУҮИС дээр эрдэм шинжилгээ, судалгааны 90 төсөл амжилттай хэрэгжиж байна. Нийт 2,7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй. БСШУСЯ, ШУТС-гийн санхүүжилтээр 47, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй 7, АШУҮИС-ийн өөрийн санхүүжилттэй 13, олон улсын хамтарсан 23 төсөл амжилттай хэрэгжиж байна. Эдгээрээс 2017 онд дууссан 37 төслийн эцсийн тайланг хүлээлгэн өгөхөөр бэлтгэлээ хангаж байна. 2017 онд 25 төслийг шинээр хэрэгжүүлж эхэлсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 8.7%-иар өссөн үзүүлэлт юм. Багш нарынхаа оюуны бүтээл, зохиогчийн эрхийн баталгаажуулалт, хамгаалалтыг хангах, сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн 2017 онд манай сургуулиас зохиогчийн эрх 13, патент 3, ашигтай загварын гэрчилгээ 5-ыг тус тус авсан.

-Сургууль өөрсдийн хөрөнгөнөөс тусгай сан байгуулж, багш эрдэмтэн судлаачдаа дэмжиж байгаа гэсэн. Нийт хичнээн төрлийн урамшуулал, санхүүжилт олгож байна вэ?

-Судалгаа шинжилгээний орчин сайн байх нь төсөв санхүүгийн дэмжлэгтэй бас шууд холбоотой. БСШУСЯ, ШУТС-гаас шинжлэх ухааны салбарт хэрэгжиж буй тодорхой төслүүдийг санхүүжүүлдэг. Судалгааны их сургууль болохын нэг шалгуур үзүүлэлт бол тухайн сургууль өөрийнхөө төсвийн хөрөнгийн тодорхой хувийг эрдэм шинжилгээ судалгаандаа зайлшгүй зарцуулсан байх, багш судлаачаа дэмжсэн байх үзүүлэлт тавигддаг. АШУҮИС дотроо “Шинжлэх ухаан, технологийг дэмжих сан” байгуулж эрдэмтэн, багш нарынхаа судалгааны төслүүдийг санхүүжүүлдэг болсон. Анх 2015 онд 500 сая төгрөгийг сандаа төвлөрүүлж эрдэм шинжилгээний дөрвөн төслийг санхүүжүүлсан бол 2016 онд 700 сая төгрөг төвлөрүүлж долоон төслийг санхүүжүүлсан. 2017 онд санхүүжилтынхээ хэмжээг нэмэгдүүлж 800 сая төгрөг хүргэн, таван төслийг шинээр санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. Энэ 2018 онд нэг тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Сургууль маань өөрийнхөө төсвийн мөнгөнөөс судлаач багш нараа ингэж сайн дэмжиж байгаад багш, судлаачдын маань хүсэл сонирхол, урам зориг нэмэгдэж байна. Анх 2015 онд 23 төсөл хүлээж авч байсан бол 2018 онд 49 төслийн саналыг хүлээн авч, сонгон шалгаруулалт улам өрсөлдөөнтэй болж байна.

Түүнчилэн 2016-2017 оны хичээлийн жилд 19 тэнхмийн үйл ажиллагаа, 36 докторант, 91 магистрант оюутнуудын эрдэм шинжилгээний ажлыг дэмжин нийт 16.3 сая төгрөгийн урамшууллыг олгосон.

Эрдэмтэн судлаачдын ажлын үр дүнг тэдний сэтгүүлүүдэд хэвлүүлсэн өгүүлэл, хурлын илтгэлээр үнэлдэг. Ялангуяа Томсон Ройтерсийн индекс (Impact Factor, IF) бүхий олон улсын сэтгүүлд АШУҮИС-ийн нэрээр, нэгдүгээр зохиогчоор бүтээлээ хэвлүүлсэн байх нь маш нэр хүндтэй байдаг. Иймээс тийм үндсэн багш, эрдэм шинжилгээний ажилтанд урамшуулал олгох журмыг хэрэгжүүлж байгаа. 2016 онд олон улсын нэр бүхий сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн  найман багшид 16 сая төгрөгийн урамшуулал  олгосон. 2017 онд бүтээлээ хэвлүүлсэн багш нартаа тун удахгүй урамшууллыг олгох болно. АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар 2017 онд нийт 623 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлээд байна.

Эрдэм шинжилгээний амжилтын нэг бол олон улсын хуралд ажлаа, бүтээлээ танилцуулах явдал байдаг. Бид “Travel Grant” буюу аяллын тэтгэлэг олгох журмыг шинээр бий болгосон. АШУҮИС-ийн нэрийн дор олон улсын хэмжээний хуралд илтгэгчээр оролцох багш судлаачдад зориулсан “Travel Grant”-ын тэтгэлгийг олгоно.

Мөн магистр, докторантын тэтгэлэг олгоно. Эрдмийн сургалтын үйл ажиллагаагаа эрхэлдэг үндэсний их сургуулийн хувьд Төгсөлтийн дараах эрдмийн сургалтын чанарыг сайжруулах, эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлын аргазүй, чанарыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор жил бүр 3-5 магистрант, докторантад тэтгэлэг олгож байна. 

 

-Анагаахын сургуулийн гадаад хамтын ажиллагаа маш өндөр түвшинд явагдаж ирсэн. Олон улсын хамтын ажиллагаа өнөөдөр ямар түвшинд хөгжиж байна вэ?

-АШУҮИС-ийн хамт олон гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ түвшинд хүргэхээр анхаарч ажиллаж байна. Олон улсын нэр хүндтэй сургууль, байгууллагуудтай урт хугацааны хамтын ажиллагаа, хамтарсан судалгааны төслүүдийг хэрэгжүүлж байна. Хамгийн эхний жишээг дурдахад БНСУ-ын Ёнсэй их сургуультай хамтын ажиллагаагаа явуулаад 25 жилийн хугацаа өнгөрсөн байна. Хамтын ажиллагаагаа дүгнэх, шинэ шатанд хүргэх ажлууд хийгдэж байна. Судалгааны грант тэтгэлэг олгох, судлаач эрдэм шинжилгээний ажилтныг сургах, дадлагажуулах хөтөлбөр, эмнэлзүйн дадлагажих сургалтанд хамрагдах, олон улсын нэр хүнд бүхий ном сурах бичгийг зохиогчийн эрхтэйгээр монгол орчуулан хэвлүүлэх тэтгэлэг, оюутан солилцооны хөтөлбөр зэрэг олон ажлууд явагдаж ирсэн.

Гадаадын их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээг өргөжүүлэн, гадаадын их сургуульд докторантурт суралцах боломжийг улам нэмэгдүүлж байна. Зөвхөн 2017 онд Японы “Жичи”, “Доккио”, “Тохоку”, “Шига” их сургуулиудад шинээр найман багш докторантурт суралцаж эхэлсэн. Хамтын ажиллагааны шинэ түвшинд хүргэх, докторын дараах судалгааг дэмжин хөгжүүлэх, хамтарсан судалгааны төсөл боловсруулан хэрэгжүүлэх талаар онцгой анхаарч тухайлбал Японы “Жичи”-гийн анагаах ухааны сургуульд хоёр доктор, докторын дараах судалгаанд үргэлжлүүлэн хамрагдаад байна.

АНУ-ын “NIH” Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, Лома Линдагийн НЭМС-тай хамтарсан Нийгмийн эрүүл мэнд, Тамхины хор холбогдлын талаархи судалгааны төслийг эхлүүлэхээр болоод байна. АНУ-ын “University California Davis”-ийн сургуультай хамтран “Бодисын солилцооны эмгэг, чихрийн шижин”-гийн судалгааны төсөл боловсруулж, судалгааны зардлаа хамтарсан байдлаар гаргаж энэхүү судалгааг хийхээр зорьж байна. Түүнчлэн Европын холбооны “The Erasmus Programme”-ийн хүрээнд Испанийн “Universidad de Las Palmas de Gran Canaria” их сургуультай хамтран Монголын Анагаахын шинжлэх ухааны судалгаа, инновацийн чадавхийг сайжруулах чиглэлийн төсөл  хэрэгжүүлэхээр болж хамтарч ажиллаж байна. Японы их, дээд сургуулиудтай хамтрахаас гадна биохимийн чиглэлд дэлхийд тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг “Sysmex” корпорацитай хамтарсан “Хавдрын үндэсний Когорт судалгаа” хэрэгжүүлж байна. Мөн Тайваний их сургуультай хамтран “Монгол хүний төрөлхийн болон олдмол хэлбэрийн дүлийн үеийн генийн судалгаа”, “Дауны хам шинжийн оношлогоо, цаашдын прогнозыг үнэлэх” судалгаанууд шинээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Өнөөгийн байдлаар АШУҮИС нь 17 орны 85 их, дээд сургууль болон нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Зөвхөн 2017 онд гадаадын 12 сургууль, байгууллагуудтай хамтын ажиллагаа шинээр эхлүүллээ.  Үүнд: Итали улсын Торентогийн их сургууль, АНУ-ын Кларемонт их сургууль, Монтанагийн Их сургууль, Япон улсын Асахикава их сургууль, БНСУ-ын Госин их сургуулийн эмнэлэг, БНХАУ-ын Бээжингийн Олон улсын эмнэлэг, Тайваны Үндэсний Янмин их сургууль, Тайваны Маккэй Анагаах ухааны коллеж, эмнэлэгүүдтэй хамтын ажиллагааг өрнүүллээ. Түүнчлэн багш нарыг чадавхижуулах, гадаадын их сургууль, эмнэлэг, эрдэм шинжилгээний байгууллагуудад суралцах, дадлагажих, туршлага солилцох боломжийг байнга нэмэгдүүлж ирсэн. 2017 онд нийт 143 багш, эрдэм шинжилгээний ажилтан гадаадад богино болон урт хугацааны сургалт, дадлагажилтанд хамрагдсан байна. 2017 онд нийт 20 багш гадаадад докторын зэрэг амжилттай хамгаалаад сургуульдаа эргэн ирж өөрийн тэнхим нэгждээ ажиллаж байгаа нь бахархалтай юм.

АШУҮИС-ийн хамт олон Ази, Номхон Далайн Баруун бүсийн анагаахын шилдэг 100 их сургуулийн нэг болох зорилт тавин ажиллаж байгааг өмнө хэлсэн. Үүнд их сургуулийн үнэлгээг бодитойгоор хийх, ялангуяа Азийн их сургуулиудын ранкинг тогтоох үнэлгээгээр үнэлүүлэх  шаардлагатай. Иймд бид “Times Higher Education - World University Rankings” олон улсын байгууллагаар үнэлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.

 

 -Оюутныг дэмжсэн, суралцах орчныг бүрдүүлсэн ямар ажлууд хийгдэв?

-АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын хэмжээнд сургалт, гардан үйлдэл-дадлагын болон судалгааны 24 лаборатори ажилладаг. Эдгээр лабораторид оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж байна. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон мэргэжлийн ур чадварыг сайжруулах чиглэлээр оюутны 64 клуб, нийгэмлэгтэй. Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин, сайжруулах үүднээс Оюутны эрдэм шинжилгээний хурлуудыг (Discovery, Алхам урагш, Оюутны Эрдэм Шинжилгээний Симпозиум гэх зэрэг) тогтмол зохион байгуулсаар ирсэн. Эдгээр хуралд дан ганц АШУҮИС-ийн оюутнууд хамрагдаад зогсохгүй МУИС, ХААИС, МУБИС, “Этүгэн”, “Ач”, “АУИС”, “Шинэ Анагаах Дээд Сургууль”, “ЭЗШУҮИС” зэрэг бусад их дээд сургуулийн оюутнууд өргөнөөр хамрагдан оролцдог. Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих ажлын хүрээнд Био-Анагаахын сургуульд амжилттай суралцаж буй, төгсөх дамжааны оюутнууд бакалаврын дмпломын ажил хийж төгсдөг журмыг нэвтрүүлэн ажиллаж байна. 2016 онд нийт 15 бакалаврын оюутан дипломын ажил хамгаалж төгссөн бол 2017 онд 21 болж өссөн байна.

АШУҮИС-ийг олон улсын их сургууль болгох зорилтын хүрээнд бид гадаад багш, оюутны тоог байнга нэмэгдүүлэхээр анхаарч ажилладаг. Манай оюутнууд БНХАУ-ын Хөх хотын АУИС, Өвөр Монголын Үндэстнүүдийн их сургууль, ОХУ-ын Эрхүүгийн АУИС болон Япон улсын “Жичи” АУИС, Токушимагийн их сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд харилцан айлчилдаг “Оюутан солилцооны хөтөлбөр”-т тогтмол хамрагддаг. Япон улсын Нагасаки их сургуультай кредит солилцох гэрээний хүрээнд зургаан сарын хугацаатай сургалтанд жил бүр 1-3 оюутан шалгаран хамрагдаж байна.  Сүүлийн жилүүдэд шинээр Япон улсын Нагоягийн их сургууль, Нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн олон улсын их сургууль, Шигагийн АШУИС-тай оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2017 онд БНСУ, БНХАУ, ОХУ, Япон зэрэг улсын их сургуульд оюутан солилцооны хөтөлбөрт 8 багш, 72 оюутан хамрагдсан байна. 

Оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Япон, Голланд зэрэг улсын их дээд сургуулиудаас нийт 68 оюутан хүрэлцэн ирсэн байна. Засгийн Газар хоорондын гэрээ, сургууль хоорондын гэрээ болон хувийн зардлаар нийт 6 орны 79 оюутан (бакалавр, магистр, доктор болон судлаач) АШУҮИС-д амжилттай  суралцаж байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд сургалт, эрдэм шинжилгээний гол түшиц бааз болсон цөм лаборатори болон бусад сургалт судалгааны лабораториудыг түшиглэсэн судалгаа, эрдэм шинжилгээний төслүүд амжилттай хийгдэж, эрдмийн зэрэг цолтой багш судлаачдын тоо, шинжлэх ухаан технологийн болон олон улсын хамтарсан төслийн тоо байнга өсөн нэмэгдэж байгаа зэргээс үзэхэд АШУҮИС-ийн хэмжээнд бүхэлд нь сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний таатай орчныг амжилттай сайн бүрдүүлэн ажиллаж байгаа нь харагдана.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (139.5.217.244)
    Судалгаа шинжилгээ чухалаа. Гэхдээ бид нээлтэнд ойрхон уу? Суурь судалгаагаа дараа нь борлуулах эмийн компани наандаж байна уу? Өнөөдөр Монголд юуны түрүүнд чанартай эмч хэрэгтэй байна. Танай сургалтын чанар навс унаж байна шүү дээ. Танай төгсөгчийг ажилд авснаас этүгэн ачийн төгсөгчийг авах нь илүү чадвартай байна
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • эмч (119.40.103.50)
    Мэдээж асар их мөнгийг төлбөр, хандив нэрээр авдаг байгууллага учраас орчин нөхцөлөө сайжруулан нилээдгүй ажил хийж байгаа ч өөрчлөгдөх шинэчлэгдэх ирээдүйгүй хэдэн нөхдүүд захиралаа унагахгүйн төлөө бид нэгдэж байна гээд л байсхийгээд манай захирлыг өөрчлөх гээд байна, Цолмон гэж хүн болох гээд байна гээд л гарын үсгээ цуглуулцгаагаад энд тэндхийн сайтуудад тавьсан байх юм. Яагаад өөрчлөгдөж шинэчлэгдэж шинэ уур амьсгал оруулж болохгүй гэж? Өрөвдөлтэй ч бол доо.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.82)
    Ha ha urid ni ingej ajillahgui yaasiin
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Төгсөгч (122.201.23.19)
    Хамгийн чухал нь мэдлэг чадвар, сэтгэлтэй сайн эмч бэлдэх ёстой шүү дээ. Багш нар нь баахан эрдэм шинжилгээ яриад сургалтаа хаячихсан нь үнэн ш дээ. АШУҮИС төгссөн нь илүү боловуу гэхээр тийм байж чадахгүй байнаа. Та нарын хамгийн гол ажил бол САЙН ЭМЧ бэлдэх. Энэ ажлаа хийж чадхагүй байна ш дээ. Тэгэхээр гаднаас хүн орж удирдлагыг тэр чигээр нь соль. Тэр Сүмбэрзул, Амарсайхан гэх мэт насаараа дарга хийсэн шинэчлэгдэхгүй баячууд зайл зайл
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • kkk (202.9.42.135)
    Анагаахын удирдлага энэ сайтад овоо мөнгө төлжээ, нүүр хуудсан дээр хэдэн өдөр болох чинь
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.183.80)
    Yoyo ene neg durak bas xaanaas garch ireeed gonginood exlev, an nuguu luivarchin, xun chanargui, avilgalaar gaviyat avsan, nivshiin Batbaatar xulgaichiin buunii noxoi bnashdee?!!!! Zailaaa
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Сураглаач (112.173.204.180)
    Тэр захирал Батбаатар гэдэг нөхөр архи уухаас өөрийг мэдэхгүй. Жинхэнэ арын хаалганы новш доо
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • hehe (202.5.196.34)
    tamruugaa tonil gichii mini
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • Times Higher Education - World University Rankings (202.9.42.135)
    Иймд бид “Times Higher Education - World University Rankings” олон улсын байгууллагаар үнэлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. gene. Jild 200 oguulel gargadaggui ikh surguuliig unelekh yamar ch bolomj baikhgui l dee.
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • jinhene ih surguuli (202.9.42.135)
    жинхэнэ суурь судалгааны суурьтай анагаахын их сургууль болох гэж байгаа бол МУИС-тай очиж нийлбэл таарна.
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • зочин (119.40.103.34)
    төгсөж байгаа зарим оюутнууд нь яанадаа гэмээр л байх юм, монголоороо ч зөв бичиж чадахгүй
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    15 цаг 58 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    16 цаг 19 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    16 цаг 25 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    16 цаг 34 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    16 цаг 51 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    16 цаг 53 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    17 цаг 27 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    18 цаг 18 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    19 цаг 37 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    20 цаг 21 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    21 цаг 9 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    21 цаг 17 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    21 цаг 21 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    21 цаг 21 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    21 цаг 26 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    21 цаг 29 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    21 цаг 31 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    22 цаг 0 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    22 цаг 2 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    22 цаг 20 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК