Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сэтгүүлзүйн салбараас савраа татацгаа

2018-1-30
0
ЖИРГЭХ

Монгол Улсад сэтгүүлзүйн салбар үүсч хөгжөөд 100 гаруй жилийн нүүрийг үзжээ. Нийгмийг соён гэгээрүүлэх ажлаа ч үүрэг хариуцлагатайгаар биелүүлсээр яваа. Энэ хугацаанд сэтгүүлчдийн байгууллага бий болж, эрх ашгаа хамгаалдаг МСНЭ хэмээх нэртэй тугийн доор нэгдэв. Гэвч өнөөдөр эрх ашгаа хэрхэн хамгаалуулаад, удирдагч нар нь юу хийж байгаа нь тодорхой бус хэлбэрээр 67 жилийг илээжээ.

Сэтгүүлзүйн салбарын хөгжлийг тодорхойлж, эрх ашгийнхаа төлөө дуугарах байгууллага он цагийн эргэлтээр удирдлагаа чамгүй олон удаа халж, сольж, сонгосон түүхтэй. Сонгуульт хугацаа нь дуусч байгаа өнөөгийн удирдлага солигдож, Их хурал тун удахгүй болох сураг дуулдлаа. Ирэх сарын 8-нд том хурал зохион байгуулагдаж, шинэхэн даргаа сонгох нь. Их хуралд оролцох сэтгүүлчдийн төлөөлөл нь татвараа төлсөн байх, сэтгүүлчдийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гэх мэт шалгуурыг давах хэрэгтэй аж. Мөн 305 төлөөлөгчдийн 70 буюу 22,9 хувь нь телевизийн салбараас, радиогоос 30 сэтгүүлч, сонин сэтгүүл, сайтын төлөөлөл болгож тус бүр 50, орон нутаг дахь хэвлэл мэдээллийнхэн 55, сургалт судалгааны ажилтнуудаас 20, ахмад сэтгүүлчдийн төлөөллийг 30 хүн байхаар тооцжээ. Ийнхүү салбар бүрээс урих төлөөлөгчдийн тоо гарч, хуралдаж хийсэн ажлаа дүгнэх өдөр ч тодорхой боллоо. Сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага өнгөрсөн хугацаанд чухам хийж амжуулав гэдэг сонин. Асуудлыг томоор харж, сэтгүүлчдээ хамгаалж, хөгжүүлж чадав уу гэдэг байна. Өнөөг хүртэл нийтийг хамарсан томоохон зүйл хийж, нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл хийгээгүй гэхэд нэг их хилсдэхгүй. Яахав урд хөршийн түүх соёл, нутаг оронтой танилцуулах хэд хэдэн аялал зохион байгуулсан байх жишээтэй. Энэ нь сэтгүүлчдийн нүдийг тайлж, улс орон үзүүлж байгаа сайшаалтай хэрэг. Үүнээс илүү зүйл хийж хэрэгжүүлээгүй нь хачирхалтай. Хятад улсаас өөр хамтрах орон, байгууллага алга уу гэх гомдол ч төрөх. Эсвэл удирдлагуудынх нь тархинд үүнээс өөр гарц харагдахгүй байгаа юм болов уу.

Сэтгүүлчдийг шүүдэг нэг байгууллагатай болсон гэдэг. Уг байгууллага нь хуулийнхны хаалга татах гэж байгаа сэтгүүлчийг гомдогч талтай эвлэрүүлэх зорилготой, ёс зүйн алдаанд хариуцлага хүлээлгэнэ гэж байгаа. Иймэрхүү ажил хийж гүйцэтгэжээ хэмээн харагдана. Ер нь, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хэмээх сүржин нэртэй байгууллага ямар үйл ажиллагаа эрхлээд байгаа нь сэтгүүлчдэд төдийлөн харагддаггүй. Оршин байдаг л гэсэн гэхээс өөр сураг дуулдах нь ховор. Олон дарга сольж, халж, сэлгэсэн ч өнөөг хүртэл өөрийн гэсэн орон байргүй, нэг газраас нөгөө рүү ниссэн, түрээсийн байр хайсан л айл. Санхүүгийн хувьд ч бэхжээгүй, хэн нэгний халаас руу өнгийж хэдэн цаас өгөх болов уу хэмээн горьдож явдаг. Бас толгой хоргодох орон байраар хангаж өгөөч хэмээн гуйлгачлах. Үүссэнээсээ хойш 67 жил болсон ч толгой хоргодох орон байргүй явна гэдэг тун харамсалтай. Энэ бол эмгэнэл гээд хэлчихэд буруудахгүй биз. Ямар хүмүүс яаж удирдсан болохоор өдийг хүртэл “ОРОГНОХ” орон байргүй яваа юм бол.

За дээрх бүхнийг орхиж, олон зүйл нуршилгүй ирж буй Их хурал хэрхэн өрнөх талаар сураг ажиг тавьснаа дуулгая. Дарга сонгох сунгаанд хэд хэдэн хүний нэр цохиж явна. Хэн байх нь нэг их чухал биш. Харин яагаад тус байгууллагын дарга болох гэж зүтгэж байна гэдэг л сонин. Үүнд ардын болон ардчилсан намын хор ч гүйж явна. МАН-ын намынхан нэгэн залууг түлхүүрдэж, санхүүжүүлж байгаа талаар ардын намын хаш цагаан ордонд үүрлэх жиргээ хөөрхөн болжморууд шулганалдаж байна. Бараг л баадууг нь тасартал чангалсан юм байх. Тиймээс даргын сэнтийг булаана гэсэн бат итгэлтэй яваа гэнэ. Ах намынхны сонирхол сэтгүүлчдийн удирдах дээд байгууллагыг гартаа оруулж, утсан хүүхэлдэйгээ зүтгүүлж буйн цаад санаа юу вэ. 

Мөн ардчилсан нэртэй нам ч өөрийн хүнийг сойчихсон, айлчлан ирж буй хурлаар уралдуулахаар болсон байна. Нэг үгээр хэлбэл, хоёр намын хоорондох тулаан сэтгүүлзүйн салбарт ч өрнөх нь. Улс төрийн салбарт бодлогоороо өрсөлдөх ёстой намууд сэтгүүлчдийн байгууллагын сэнтийг ийнхүү булаалдаж эхлэв. Энэ хоёр намын тулаан УИХ, орон нутгийн сонгуульд өрнөдөг гэж ойлгож байсан бол өдгөө нийгмийг соён гэрээрүүлэх салбарын удирдах дээд суудлыг арсалдан тэмцэлдэж, өөрийн болгон олж авахаар бохир савраа сунгаж байна. Цаад ашиг сонирхол нь өөрсдийн муу муухайг далдлах, чөлөөт сэтгүүлзүйг үгүй хийх биз. Тодруулбал, намын бодлогоо нэвтрүүлж, намынхаа суртал ухуулгыг дамжуулагч болгох зорилготой. Үүнээс цаадах ч бодол тэдэнд бий.

Намууд ийн тэмцэлдэх завсраар бизнесийнхэн ч шургалах төлөвлөгөөгөө боловсруулаад эхэлсэн байх жишээтэй. Улс төрийг бизнесийнхэн атгандаа хийсэн шиг одоо сэтгүүлзүйн салбарыг “бузарлахаар” аянга цахилгаан нүргэлүүлсээр айсуй. Мэргэжлийн салбарыг мэргэжлийн бус хүмүүс, ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн удирдах нь ямар хор уршиг дагуулах вэ гэдэг ойлгомжтой. Улс төр, бизнесийн хүрээнийхний гар хөл болсон нөхдүүд л сэтгүүлчдийн байгууллагыг сүйтгэхээр гараа сунгаж, атгандаа базахаар арааны шүлс нь асгарч явна. Нийгэмд шууд үйлчилдэг байгууллагыг, цэргүүдтэй нь атгачихвал хурууныхаа үзүүрээр хэн бүхнийг хөдөлгөнө гэсэн ойлголт тэдэнд байна. Энэ хүсэл шунал нь давамгайлсан намууд, бизнесийн байгууллага өөр хоорондоо алалдан тэмцэлдэх л хурал өрнөх бололтой. Орох оронгүй, оочих аягагүй Монголын сэтгүүлчдийн байгууллага тэдний хувьд зөөлөн хоол нь болох цаг хажууханд иржээ.

Шуналын гал нь дүрэлзсэн бизнес эрхлэгч, намуудын утсан хүүхэлдэйгээр салбарын том байгууллагаа удирдуулах эсэхийг шийдэхээр бид хуралдах нь. Мэргэжлийн бус мэргэшсэн "пялдага", "сургуультай нохдоороо" сэтгүүлчдийг удирдуулахаар тэд зүтгүүлж байгаа. Тэдний санал болгож байгаагаас өөр чадвартай боловсон хүчин, мэргэжлийн байгууллагыг өөд татчих сэтгэлтэй хүмүүс бий. Өдийг хүртэл байр савгүй явсан байгууллагаа орох оронтой болгох цаг ч иржээ. Тиймээс олон нийтэд үйлчилдэг мэргэжлийн салбараас савраа тат гэж тэдэнд зөвлөх байна. Олон ч салбарыг орвонгоор нь эргүүлж, юу ч биш болгосон улс төр, бизнесийнхэнд одоо сэтгүүлзүйн салбарыг бужигнуулах л үлдсэн бололтой. 

 

Э.Мөнгөнбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (66.181.183.250)
    SHUUHIIG HARAAT BOLGOJ BNA GESEN UG
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • Gajig (77.218.255.2)
    Uuu za za aldgiin bn.MAN-n setguulchsuin evlel AN-n setguulchidiin negdsen evleltei bolchihwol ain????
    2018 оны 02 сарын 01 | Хариулах
  • баатар (59.153.112.253)
    Зуун яамаанд 60 ухна гэдэг ардын үгийг энэ олонсэтгүүлчидмэдэхгүй байх. Та бүхэн энэ үгийг эргүүлж нэг бодоод, алдаа мадгийг гаднаас бус өөрсдөөсөө эхлээд нэг хайгаад үзээчээ.
    2018 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.178.90)
    Сэтгүүлчид өөрсдөө дотроосоо цэвэрших хэрэгтэй. Улс төрийн нам, улс төрчдөд үйлчилдэг сэтгүүл зүйн салбар үсрэнгүй хөгжиж байна.
    2018 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.26.193.27)
    Сэтгуулчидээ тайван бай.Улс орон чинь дампуурчихгуй бол та нарт хийх ажил их б.на.Ажилтай байхын тулд ес зуйтэй шудрага бай.Та нарт АН н монгол улс МАН н монгол улс хэрэггуй биз дээ.1 монгол улс байх байлгуй дээ.Та бухэн 3дахь засаглал юм бол шудрага байлдаа.
    2018 оны 01 сарын 30 | Хариулах
  • Former (66.181.182.180)
    Хийж бүтээсэн ажлууд маш их байгаа шүү гадаад харилцаа, дотоодын маш олон сургалтуууд гэх мэтчилэн...
    2018 оны 01 сарын 30 | Хариулах
  • Sonin (66.181.160.74)
    Setguulchid ihenh ni MAH hyatadiin communist namd hudaldagdsan shdee. Yun setguul zuin salbar baihav dee. Hov sudlaach nar l gesen ug
    2018 оны 01 сарын 30 | Хариулах
  • сандагаа (203.91.116.184)
    МАНДАХБАЯР МАН хоёр сэтгүүл зүйгээс савраа тат.
    2018 оны 01 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    3 цаг 1 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    3 цаг 24 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    3 цаг 41 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    3 цаг 44 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    3 цаг 59 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    4 цаг 7 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    4 цаг 19 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    4 цаг 48 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    5 цаг 0 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    5 цаг 8 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    5 цаг 19 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    20 цаг 52 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    21 цаг 0 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    21 цаг 4 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    21 цаг 43 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    22 цаг 18 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    22 цаг 59 мин
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
    23 цаг 41 мин
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
    23 цаг 51 мин
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК