Өвөр Монголын Ордос хотод болж байгаа "Дэлхийн мисс 2012" тэмцээнд Монголыг төлөөлж найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин Х.Баярмаа оролцож байгаа билээ. Тэрбээр авъяаслаг миссээр тодорч урьдчилсан шалгаруулалтаар шилдэг 24-т багтаад байгаа. Монголын хилд ойрхон болж буй энэ тэмцээнд Х.Баярмаа долоохон хоног бэлтгээд явсан. Авъяас, загварын алхаа, гадаад төрхөөрөө олны анхаарлыг татаж байгаа Х.Баярмаагаас 24tsag.mn он-лайн ярилцлага авахаар боллоо. Тиймээс 24tsag.mn сайтын уншигчидад Монголын миссээс асуулт асуух боломж олдож байна. Та бүхэн Х.Баярмаагаас асуух асуултаа сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээнэ үү. Та бүхний асуултаас шигшиж "Дэлхийн мисс 2012"-ын оролцогчдоо дамжуулах болно. Монголын сайхан бүсгүйг чин сэтгэлээсээ дэмжиж, ёс зүйгүй сэтгэгдэл үлдээхгүй байхыг хүсье. Ингээд түүний шинэ зургуудыг сонирхуулж байна. Тэмцээний эцсийн шалгаруулалт 8-р сарын 18-нд болох юм.




























24tsag.mn
Сэтгэгдэл (1)