
Лондоны зуны олимпийн эрэгтэйчүүдийн боксын 64-ын жинд хүч үзэж буй
манай тамирчин У.Мөнх-Эрдэнэ үүрээр 04.45 цагт Лондон дахь ExCel ордонд
Мавритус Улсын боксчин Ричарно Колинтой тулалдаж,

Лондоны зуны олимпийн эрэгтэйчүүдийн боксын 64-ын жинд хүч үзэж буй манай тамирчин У.Мөнх-Эрдэнэ үүрээр 04.45 цагт Лондон дахь ExCel ордонд Мавритус Улсын боксчин Ричарно Колинтой тулалдаж, 12:15-ын харьцаагаар буулган авснаар шигшээ наймд шалгарлаа. Ингэснээр манай тамирчин хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй боллоо. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэний дараагийн өрсөлдөгч нь Энэтхэгийн
боксчинг 20:12-ын харьцаагаар ялаад байгаа Их Британийн боксчин Томас
Стэлкер юм. Түүний хүрлийн төлөөх тоглолт энэ сарын 8-нд 21:30 цагаас болно.
Д.Ундрах 24tsag.mn