

Пакистанд хүнийг олон нийтийн өмнө гутаах явдал тэр бүр тохиолдоод байдаггүй, мөн хамгийн цочирдмоор зүйл нь энэ хэргийг цагдаа нар үйлдэж, гар утсан дээр бичигдсэн явдал хэмээн BBC-гийн сурвалжлагч хэлсэн юм.
Бичлэг дээрх хохирогч эрэгтэйг Мумтаз Мирбахар гэдэг ба өөрийнх нь эзэмшил дээр цагдаа нар түүнд халдсан байна. Түүнийг цагдаагийн газар руу хамтрагчтай нь хамт олны нүдэн дээр нүцгэн алхахыг шаарджээ.
Энэ хэрэг явдлаас үүдэн маш их цочролд орсон хэмээн Мирбахар хэлсэн юм. Тэрээр батлан даалтаар суллагдсан бол бүсгүй нь одоо ч хоригдсон хэвээр аж.
Цагдаа нарын хэлж байгаагаар Мирбахарыг гэгээн Рамадан сарын үеэр архи ууж, үдэшлэг зохиож байна гэсэн хэд хэдэн гомдол ирсэн учир ийм арга хэмжээ авсан гэнэ.
Асуудал байсныг хөршүүд нь хүлээн зөвшөөрч байгаа ч цагдаа нарт хүнийг ийм маягаар доромжлох эрх байхгүйг дургүйцэн хэлсэн байна.
Пакистаны эсэргүүцэгчдийн үзэж байгаагаар хэргийг үйлдсэн цагдаа нарт хатуу арга хэмжээ авахгүй бол цагдаа нарын эрх мэдлээ урвуулан ашиглах явдал зогсохгүй юм.
Д.Ундрах 24tsag.mn