
Япон, Монголын хамтын бүтээл “Монголын бейсболын тэмдэглэл” хэмээх уран сайхны киноны зураг авалт өнөөдөр эхэлнэ.

Япон, Монголын хамтын бүтээл “Монголын бейсболын тэмдэглэл” хэмээх уран сайхны киноны зураг авалт өнөөдөр эхэлнэ. Харин энэ сарын 21-нд зураг авалтаа авч дуусгахаар төлөвлөөд байгаа аж.Эхний зураг авалт хийх кино группийнхэн бэлгэдлээ бодож, Сүхбаатарын
талбайгаас эхлэхээр зэхжээ. Сонирхолтой өнцгөөс зураг авахын тулд тусгай
зөвшөөрлийн дагуу төв талбайд галын машин оруулж, дөрвөн цаг
үргэлжилэх юм байна. Сонирхуулахад, кино найруулагч Б.Чингүүн богино хэмжээний бүтээлүүдээрээ үзэгчдийн
талархлыг хүлээсэн. Түүний найруулгаар бүтсэн “Наран мандах нутаг”
телевизийн олон ангит кино чадварлаг нэгэн гэдгийг нь үзэгчдэд илүү
ихээр мэдрүүлсэн юм. Япончууд манайхантай хамтарч кино бүтээхийн тулд
хэд хэдэн студи, продакшныг судалсан байна. Энэ дундаас Б.Чингүүн
найруулагчийн бүтээлүүд тэдэнд таалагдаж ийнхүү хамтран ажиллахаар болжээ. Харин “Монголын бейсболын тэмдэглэл” кино зөвхөн Японы
кинотеатруудад гарах юм байна.
Д.Ундрах 24tsag.mn