АНУ-ын баруун хойд мужуудад нэг сарын дотор 40 мянга гаруй хилэм загас үхжээ. Иллинойс, Индиана, Мичиган зэрэг 12 муж байдаг энэ бүсийн цаг агаар сүүлийн үед хэт халсан нь голын усны температурт ч бас нөлөөлсөн байна. Иллинойс мужид гэхэд голын ус 97 хэм хүртэл халсан тул олон загас үхэхэд хүрсэн аж. Энэ дунд нэн ховордсон төрөлд багтдаг хилэм, цулбуурт загас, мөрөг загас байгаа нь байгаль хамгаалагчдын санааг зовоож эхэлжээ. Өмнө нь голын ус ингэтлээ их халж байгаагүй бөгөөд АНУ-ын баруун хойд мужуудын хувьд түүхэнд байгаагүй их гантай байгаа юм. Зөвхөн үхсэн хилэм загасыг тооцоход нэг сарын дотор 10 сая долларын хохирол учраад байгаа гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.




Б.Баяр
Сэтгэгдэл (2)