
Шинжлэх ухааны төсөөллийн бодит биелэл болсон нисдэг машин худалдаанд гарахаар болоод байгаа. "Трафигура" компаний энэ оны төгсгөлөөр худалдаанд гаргах гэж буй нисдэг машин аль хэдийн захиалгад дарагдаад байна. Тэгвэл Германы нэгэн компани "PAL-V" /Хувийн агаарын нисдэг тэрэг гэсэн үгийн товчлол/ загварын шинэ нисдэг машин бүтээжээ. Энэ нь "Трафигура"-гийн загварыг бодвол илүү нисдэг тэрэгтэй ойролцоо бөгөөд загварын хувьд шинэлэг гэж тодорхойлжээ. Авто замд 110-180 км-т хурдалдаг бөгөөд спорт машинтай илүү төстэй аж.
Энэ шинэ загвар нь 300 мянган доллар буюу 450 сая төгрөгөөр зарагдах юм байна .








Б.Баяр
Сэтгэгдэл (1)