
Ингээд томоохон албан тушаалтнууд уг хэргийн тухай мэдэж, Бо Силайг албан тушаалаас нь огцруулсан юм. Барууны ажиглагчдын хэлснээр тэдэнд энэ хэрэг Бо Силайг унагах сайхан далим болсон гэнэ. Учир нь Б.Силай Коммунист намыг ардчилсан өөрчлөлт рүү түлхэж байсан аж. Түүнээс гадна Ерөнхий сайд Вэнь Зябао тэргүүтэй зарим улстөрч намдаа ардчилсан хэв маяг оруулахыг хүсч буйгаа нуугаагүй юм. Нөгөөтэйгүүр Б.Силай улстөрийн золиос эсвэл өөрийнхөө болон гэр бүлийнхээ хууль бус үйлдлийн шийтгэлийг амсч байна хэмээн хэвлэлүүд бичиж байгаа юм. Их Британийн бизнесмэн Н.Хейвуд Б.Силайн эхнэр Гу Кайлайтай бизнесийн холбоотой байжээ. Олон жил ийм холбоотой байсан тэд их хэмжээний мөн гөний асуудлаас болж маргалдсаны да раа буюу нас барахынхаа өм нөх өдөр Гу Кайлайгийн урилгаар Бээжингээс Чонкинд ирсэн бөгөөд оройн хоол ны дараа Г.Кайлай түүнийг архиар шахаж, ус хүсэхэд нь хор өгчээ. Зарим эх сурвалжийн мэ дээлснээр, Н . Х е й в у д Г . К а й л а г и й н бизнесийн бүх бу сармаг үйлдлийг мэддэг байсан нь амиа алдах шалтгаан болсон гэнэ. Энэ хэрэгт Г.Кайлайгаас гадна түүний гэрт үйлчлэгчээр ажилладаг Жан Сиаожун оролцжээ.
Тэднийг шүүх хурал бүтэн жил орчмын дараа буюу энэ сарын 9-нд болж өндөрлөсөн ч шүүхээс ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй байна. Шүүх хурал хаалттай болж өндөрлөсөн ба шүүхийн гадаа очсон цөөн хэдэн сэтгүүлчийн нэг хонконг сэтгүүлч Лей Жаохег энгийн хувцастай цагдаа нар зодсон аж. Г.Кайлай шүүх хурал дээр “Н.Хейвуд түүний отгон хүүг заналхийлсэн учир нь амийг нь бүрэлгэсэн” гэж хэлжээ. Н.Хейвуд Бо Силайн отгон хүүг Британийн Оксфордын их сургуулийн Баллион коллежид оруулж өгсөн байна.
Э. Индра