
Монгол Улс, Австрали Улстай хамтран санаачилж НҮБ-ын Статистикийн
комиссын 43 дугаар чуулганаар хэлэлцүүлж, батлуулсан “Байгалийн нөөцөд
суурилсан эдийн засгийн статистикийн асуудлаарх “Улаанбаатар хотын
групп”-ын анхдугаар хурал Улаанбаатар хотноо энэ сарын 20-ноос 22-ны
өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна.

Монгол Улс, Австрали Улстай хамтран санаачилж НҮБ-ын Статистикийн комиссын 43 дугаар чуулганаар хэлэлцүүлж, батлуулсан “Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн асуудлаарх “Улаанбаатар хотын групп”-ын анхдугаар хурал Улаанбаатар хотноо энэ сарын 20-ноос 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна.
Улаанбаатар хотын группийн уулзалтад эдийн засагт нь байгалийн баялаг, уул уурхайн салбар зонхилох байр суурийг эзэлдэг улс орнуудын мэргэжилтэн, шинжээчдийг урилгаар оролцуулах аж.
Тус хотын группын анхдугаар хуралдаанд дэлхийн 12 орон, олон улсын 2 байгууллагын төлөөлөгчид оролцоно. Үүнд Австрали, ОХУ, БНХАУ, Вьетнам Улс, Мексикийн Нэгдсэн Улс, БНЭУ, Казакстан Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, Азербайжан Улс, Бразил Улс, Мадагаскар Улс, Лесотогийн Вант Улс болон НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн Байгууллага болон Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмллэгийн Статистикийн Хорооны төлөөлөгчид багтаж байгааюм байна.
Ц.Болор