
АН-ын харьяалалтай шинээр томилогдсон сайд нар өнөөдөр харъяалах яамд дээрээ очиж тамгаа гардан ажлаа хүлээж авч байгаа юм.

АН-ын харьяалалтай шинээр томилогдсон сайд нар өнөөдөр яамд дээрээ очиж тамгаа гардан ажлаа хүлээж авч байгаа юм. УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан өчигдөр 23.20 цаг хүртэл үргэлжилж шинэ Засгийн газрын танхимын гишүүдийг томилсон юм. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танхим Засгийн газрын тэргүүнээс гадна 18 гишүүнтэй байх юм. Тэднээс АН-ын харьяалалтай 13 сайдыг өчигдөр үдэш томиллоо. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл өөрийн мэдлийн тав, ИЗНН нэг сайдаа эцэслэн тохирч нэр дэвшүүлж чадаагүй байна.