
Авто тээврийн газраас Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь Ханги
боомтоор нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэх зөвшөөрөл олгосон ажээ.

Авто тээврийн газраас Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь Ханги боомтоор нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэх зөвшөөрөл олгосон ажээ. Улиралд нэг удаа 14 хоногийн хугацаанд ажилладаг байнгын бус ажиллагаатай эл боомт энэ сарын 15-наас нээгджээ. Тус сумын ЗДТГ-аас боомтын ойролцоо 200 орчим га газрыг уул уурхайн 14 компанид олгосон байна. Гэхдээ энэ газрууд тодорхой төлбөр бүхий улсын үнэлгээтэй аж. Өөрөөр хэлбэл, гаалийн хяналтын талбайд аль нэг уурхайн компани тээвэрлэсэн эрдэс баялгаа буулгаж шалгалтаар оруулсны дараа дахин тээвэрлэх үйл ажиллагаа юм.
Д.Ундрах 24tsag.mn