
Үндэсний соёл амралтын хүрээлэнд маргааш 16.00 цагт “брейк” бүжгийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Үндэсний соёл амралтын хүрээлэнд маргааш 16.00 цагт “брейк” бүжгийн аварга шалгаруулах тэмцээн болно. Уг тэмцээн өмнөх жилүүдийг бодвол илүү өргөн хүрээг хамарч байгаа бөгөөд оролцогч багууд зургаан төрлөөр өрсөлдөх юм.
Энэ удаагийн тэмцээнд “Octagon Battle” гэсэн төрлийг нэмж, багуудын тулааныг улам сонирхолтой болгож байгаа аж. Энэ төрөлд туузаар холбогдсон тойрог хэлбэртэй найман шонгийн дунд шонг унагалгүйгээр оролцогчид хоорондоо battle хийж өрсөлдөх юм байна.
Ц.Болор