
Дуртай хөгжмөө сонсох нь инээснээс илүү үр дүнтэй гэнэ. АНУ-ийн Мерилэнд
мужийн их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ.

Дуртай хөгжмөө сонсох нь инээснээс илүү үр дүнтэй гэнэ. АНУ-ийн Мерилэнд мужийн их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэд хөгжим сонсох нь хүний зүрх судасны ажиллагаанд инээснээс илүү сайнаар нөлөөлдгийг тогтоосон байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийг дөрвөн бүлэг болгож туршилтыг нь явуулан, тус бүрт нь түгшүүртэй, хөгжилтэй, уянгын, тайвшруулах төрлийн хөгжим сонсгожээ. Судалгааны дүнд хөгилтэй хөгжим сонсоход судасны хана нь 26 хувиар тэлж байсан гэнэ. Харин хамгийн доогуур үзүүлэлт түгшүүртэй хөгжим сонсоход илэрч байжээ. Хүний хүсэл сонирхол өөр өөр учир сонсох хөгжмийн төрөл нь ч өөр байх жишээтэй. Иймээс хүссэн хөгжмөө сонссоноор зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж болох талаар эрдэмтэд зөвлөж байна.
Д.Ундрах 24tsag.mn