
Харшлаас сэргийлэхийн тулд компьютерээ зөв цэвэрлэх хэрэгтэй. Бидний өдөр тутмын ажилд компьютер голлох үүрэг гүйцэтгэдэг.

Харшлаас сэргийлэхийн тулд компьютерээ зөв цэвэрлэх хэрэгтэй. Бидний өдөр тутмын ажилд компьютер голлох үүрэг гүйцэтгэдэг. Гэвч компьютерээс ялгардаг соронзон орны нөлөөгөөр ажиллах орчин тоос тоосонцорын бөөгнөрөл үүсдэг юм байна. Харин бид тэрхүү тоосыг бүрэн цэвэрлэж чаддаггүйгээс харшил үүсэх гол шалтгаан болдог гэнэ. Тэгвэл таньд компьютерээ хэрхэн цэвэрлэх талаар дараах зөвлөгөөг сонирхуулъя. Юуны өмнө компьютерийг бүрэн унтрааж, алчуураар биш багсаар цэвэрлэх нь илүү үр дүнтэй. Хүмүүс ихэвчлэн асаалттай үед нь цэвэрлэдэг. Энэ бол хамгийн буруу арга юм. Учир нь компьютерийг асаалттай үед нь арчих нь соронзон орныг улам идэхжүүлдэг тул таны цэвэрлэгээ хэдхэн хормын дараа ямар ч үр дүнгүй болно гэж компьютерийн лавлагааны төвийн мэдээллийн мэргэжилтэн зөвлөлөө. Мөн комьютерийн дэлгэцийг чийгтэй алчуураар арчихаас аль болох татгалзаж, шил толь цэвэрлэхэд хэрэглэдэг зориулалтын шингэн ашиглах ёстой байдаг байна.
Д.Ундрах 24tsag.mn