

Ингэснээр Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн бол сар бүр 3 сая, мөнгө бол 2, хүрэл бол 1 сая төгрөг, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Олимпийн зай, жинд алтан медалийн эзэн болбол 2 сая, мөнгө бол 1, хүрэл медаль бол 500 мянган төгрөг өгч байхаар тусгажээ.
Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн үе үеийн тамирчид дээрх урамшууллыг ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс авч эхэлнэ. Харин Германы иргэн болсон гар бууны төрөлд сүүлийн жилүүдэд хамгийн амжилттай яваа мэргэн бууч Д. Мөнхбаярт дээрх урамшуулалыг олгохгүй аж. Учир нь тэрээр Герман улсын иргэн болсон. Тэрээр Герман улсын нэрийн өмнөөс хоёр дахь олимпдоо оролцоод байгаа аж.
Ц.Болор