
Өчигдөр орой “X Factor” шоунд 16 настай Элатэд Элла Эндэрсон охиныг
дуулж эхлэхэд шоуны үзэгчид битгий хэл шүүгчид ангайж орхижээ.

Өчигдөр орой “X Factor” шоунд 16 настай Элатэд Элла Эндэрсон охиныг дуулж эхлэхэд шоуны үзэгчид битгий хэл шүүгчид ангайж орхижээ. Түүнийг дуулж эхлэх үед үзэгчид суудлаасаа босон хүндэтгэл үзүүлсэн байна. Шүүгч Луис Вэлш “Эдгээр үг, хоолойны өнгө бүгд миний сэтгэлийг хөдөлгөж орхилоо. Чи бол туйлын гайхалтай” гэсэн бол дуучин N-Dubz “Чи бол яалт ч үгүй од” гэжээ. Mel B хэлэхдээ “Чиний энэ дуу миний бяцхан ертөнцөд асар их ухаарлыг хайрлалаа. Би чамайг дэмжмээр байна” гэсэн байна. Мөн түүний нүүр царай болоод биеийн галбир нь дуучин Аделийг санагдуулам аж. Дуу хоолой нь ч тэр Аделиас дутахааргүй гэдгийг барууны хэвлэлүүд бичжээ.
Д.Ундрах 24tsag.mn