
Өвөр Монголын Ордос хотноо өнөө орой “Дэлхийн мисс 2012″ тэмцээний ялагчийг тодруулах сүүлийн шалгаруулалт болох гэж байна.

Өвөр Монголын Ордос хотноо өнөө орой “Дэлхийн мисс 2012″ тэмцээний ялагчийг тодруулах сүүлийн шалгаруулалт болох гэж байна. 118 орны гоо бүсгүй өрсөлдөж байгаа энэхүү тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн найруулагч Ц.Хүсэлтбаатар, С.Өлзийхүү нарын охин Х.Баярмаа амжилттай оролцож байгаа билээ.
Тэрээр загварын тэмцээн болон авьяас миссийн тэмцээн шалгаруулалтад чамлахааргүй амжилт гаргасан. Шалгаруулалтуудад өчигдрийн байдлаар хамгийн амжилттай оролцож байгаа шилдэг арван бүсгүйгээр АНУ, Мексик, Энэтхэг, Ямайк, Индонез, Кени зэрэг орны мисс тодроод байгаа юм байна. Энэхүү тэмцээнийг UBS телевиз болон 24tsag.mn сайт албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулах юм.
Д.Ундрах 24tsag.mn