
Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсон Л.Болд өнөөдөр шинэ ажлаа хүлээн авлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсон Л.Болд өнөөдөр шинэ ажлаа хүлээн авлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Гадаад харилцааны яаманд хүрэлцэн ирж Гадаад харилцааны сайдын албаа хүлээлгэн өгч буй Г.Занданшатараас тамгыг хүлээн авч Гадаад харилцааны сайдаар шинээр томилогдсон Л.Болдод гардуулж, ажлын амжилт хүссэн юм.