Өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэ Засгийн газраа байгуулж, 13 сайдаа УИХ-ын анхдугаар чуулганаар хэлэлцэж баталсан. Харин үлдсэн дөрвөн сайдыг томилох асуудлыг маргааш шийдэх юм байна.

Өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэ Засгийн газраа байгуулж, 13 сайдаа УИХ-ын анхдугаар чуулганаар хэлэлцэж баталсан. Харин үлдсэн дөрвөн сайдыг томилох асуудлыг маргааш шийдэх юм байна. Учир нь тус дөрвөн сайд “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс эвсэл”-ээс томилогдох юм. Тус эвсэл Сангийн яам, ЭМЯ, Эрчим хүчний яам, Шадар сайдад хүмүүсээ томилох ёстой. Тийм ч учраас шинэ Засгийн газарт ажиллах сайдуудын нэрээ эцсийн байдлаар тодруулсан байна. Сангийн сайдад МҮАН-ын дарга М.Энхсайханыг томилно хэмээн яригдаж, байсан бол УИХ-ын дэд дарга Ч.Улааныг томилохоор болжээ. Харин М.Энхсайханд Эрчим хүчний сайдын суудлыг өгөхөөр болжээ. Мөн Эрүүл мэндийн яамны сайдад Н.Удвал, Шадар сайдад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг томилохоор тохиролцсон байна.
Б.Чимэг