
Шилмэл загварын ордноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг
“Mongolian beauty-2012” тэмцээний эцсийн шатанд өрсөлдөх оролцогчдыг
шалгаруулна.

Шилмэл загварын ордноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Mongolian beauty-2012” тэмцээний эцсийн шатанд өрсөлдөх оролцогчдыг шалгаруулна. Үндэсний хэмжээнд хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээн нь ОУ-ын мисс болон моделийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох охид, бүсгүйчүүдийг сонгож, эх орноо сурталчлах зорилготой юм.
Энэ жилийн тэмцээний ялагч нь БНХАУ-ын Наннинг хотод “Asian super model contest” тэмцээнд өрсөлдөх эрх гардах ажээ. Харин удаах байруудад шалгарсан оролцогчид Канадын Ванкувер хотноо болох “Vancouver fashion week”, Малайзад болох “Miss tourism Queen international”, Малайзын Куал Лампур хотод болох “Miss tourism international”, Тайваньд болох “Miss global city pageant”, БНХАУ-д болох “Miss tourism Queen of the year international” тэмцээний эрхийг авах боломжтой юм.
Ц.Болор