

62 настай тамирчинг дагалдаж буй дэмжигч багийн гишүүдийн мэдээллээр өнгөрөх шөнө Найад далайн мөгөөрснүүдийн довтолгоонд өртсөн байна. Тэр хэдийгээр зөвхөн нүд, ам, хамраа ил гаргасан тусгай өмсгөлтэй байсан хэдий ч дөрвөн газар хазуулсан бөгөөд Chironex Fleckeri хэмээх аюултай хорт далайн мөгөөрс хазсан байна.
Өнгөрөгч Бямба гаригт Гавана хотоос гараагаа эхэлсэн Найад одоогийн байдлаар 34 километр орчим зайг туулаад байгаа аж. Түүний тооцоолсноор Флоридагийн хамгийн өмнө хэсэгт орших Флорида-Кис арлын районд хүрснээр дуусгах юм байна.
Ц.Болор