УИХ-ын чуулганаар үлдсэн таван сайд нарыг томилж байна.

УИХ-ын чуулганаар үлдсэн таван сайд нарыг томилж байна. Гэвч дахин МАН-ын оролцоогүйгээр томилж байгаа юм. Учир нь МАН-ынхан Сангийн сайдад нэр дэвшсэн эрхэм гишүүн Ч.Улааныг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөх талаар хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын гишүүдийн дарга Н.Энхболд УИХ-д бүлэг байгуулах, УИХ-ын даргыг сонгосон асуудал хууль бус болсон, Өвөрхангайн хоёр гишүүнийг парламентад оруулах зэрэг асуудлаар мэдэгдэл хийж, үүний дараа хурлыг орхин гарсан билээ.
Ийнхүү шинэ Засгийн газрын сайд нар МАН-ын оролцоогүйгээр томилогдож байгаа. Ерөнхий сайдыг томилохдоо ч мөн МАН-ын оролцоогүйгээр сонгож байсан юм.
Б.Чимэг