УИХ-ын чуулганаар сайд нараа томилж дууссанаар Н.Алтанхуягийн тэргүүлэх Засгийн газар байгуулагдаж дууслаа. Харин одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна.

УИХ-ын чуулганаар сайд нараа томилж дууссанаар Н.Алтанхуягийн тэргүүлэх Засгийн газар байгуулагдаж дууслаа. Харин одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хурлаар УИХ-ын дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэн, улмаар чуулганд оруулж батлуулах юм. Учир нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-ын дэд даргаар томилогдсон байсан Ч.Улаан Сангийн сайдаар томилогдон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүний оронд УИХ-ын гишүүн Л.Цогийг дэвшүүлнэ хэмээн яригдаж байсан билээ.
Б.Чимэг