
Маргааш "Зүүн Азийн хүүхдийн урлагийн X их наадам” Улаанбаатар хотноо
зохион байгуулагдана. Тус наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс,
Хүүхдийн Төлөө Үндэсний газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв
хамтран зохион байгуулах аж.

Маргааш "Зүүн Азийн хүүхдийн урлагийн X их наадам” Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Тус наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хүүхдийн Төлөө Үндэсний газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв хамтран зохион байгуулах аж.
Наадамд 100 гаруй Монгол хүүхэд, багш нар болон 80 гаруй гадаад хүүхэд, багш нар оролцох бөгөөд наадмын зорилго нь Ази тивд соёлын олон төрөл зүйлийг харилцан сурталчлах, хамгаалах, соёл хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, харилцан ойлголцол, хүндлэлийг бий болгох, энх тайвныг тогтооход хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэдэг ажээ. Энэхүү наадам энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.
Д.Ундрах 24tsag.mn