
Төрийн ордонд УИХ дахь АН, "Шударга ёс" эвслийн бүлэг болон МАН-ын гишүүд хаалттай хуралдаж байна. Хурлаар Хүний эрхийн дэд хороо зэрэг хэд хэдэн хороог байгуулж, гишүүдийг нь томилохоор хэлэлцэж байгаа юм. Бүлгүүдийн хурлын дараа байнгын хороод мөн хуралдах тул УИХ-ын нэгдсэн чуулганы цаг тодорхойгүй байна. Гэхдээ үдээс хойш анхдугаар чуулганыг хаана гэж УИХ-ын Тамгын газраас зарлаад байгаа юм.