
Холливудын нэрт кино найруулагч Энтони Скотт Лос-Анжелес хотод амиа
хорлосон байна. Тэрбээр тус хотын Харборын гүүрнээс машинтайгаа ус руу
унажээ.

Холливудын нэрт кино найруулагч Энтони Скотт Лос-Анжелес хотод амиа хорлосон байна. Тэрбээр тус хотын Харборын гүүрнээс машинтайгаа ус руу унажээ. Аврагчид түүний цогцосыг уснаас хоёр цагийн дараа гарган авчээ. Нэрт найруулагч Ридли Скоттын дүү Энтони Скоттын тухайд 1980-1990-ээд онд олон арван кино найруулж байсан алдартай найруулагч бөгөөд Том Круз, Брэд Питт, Брюс Уиллис, Микки Рук зэрэг Холливудын шилдэг жүжигчдийн тоглосон киног ч найруулж байсан юм.
Д.Ундрах 24tsag.mn