Өршөөлийн хуулиар суллагдаад жил ч болоогүй байхдаа дөрвөн залуутай бүлэглэн ломбард тонож дээрэмдсэн П.Сумъяажавын хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Өршөөлийн хуулиар суллагдаад жил ч болоогүй байхдаа дөрвөн залуутай бүлэглэн ломбард тонож дээрэмдсэн П.Сумъяажавын хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Түүнтэй хамт хэргийг үйлдсэн хоёр залуу Турк руу зугтсан ч цагдаа нар нэгийг нь баривчлан, нэгийг нь эрэн сурвалжилж байгаа юм. Тэд тус ломбардад 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан билээ.
Үүнээс гадна П.Сумъяажав нь 2009 онд найз Д.Бямбадоржтойгоо нийлэн дээрмийн зорилгоор танилынхаа таван настай охиныг хөнөөж, 13 настай эгчийг нь зэрэмдэглэсэн хэрэг үйлдсэн байдаг. Уг хэргийг Баянгол дүүргийн шүүх 2010 оны аравдугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 15 жилийн хорих ял ногдуулсан. Харин Нийслэлийн шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу тэдэнд ногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн юм.
Б.Чимэг