
Дорнод аймгийн Хөгжимт жүжгийн театрын шинэ барилга ирэх сард ашиглалтад орно.

Дорнод аймгийн Хөгжимт жүжгийн театрын шинэ барилга ирэх сард ашиглалтад орно. Тус театрын барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа бөгөөд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах юм байна. Уран бүтээлчид нь 600 суудалтай шинэ театртаа тавих уран бүтээлийн бэлтгэлдээ оржээ. Тус театрынхан шинэ театртаа Оросын зохиолч Виталий Губаревийн “Ид шидтэн” хүүхдийн жүжиг бэлдчихсэн байгаа аж. Мөн ирэх аравдугаар сард бүрэн хэмжээний тоглолт хийх гэнэ. Бас хуучнаар БСШУЯ, Соёл урлагийн хорооноос зарласан сонгодог бүтээлийн уралдаанд зориулж шинэ бүтээл тавихаар бэлтгэл ажилдаа ороод байгаа юм байна.
Д.Ундрах 24tsag.mn