Холливудын жүжигчин Натали Портман хүүхдээ төрүүлээд жил орчим олны нүднээс далд амьдарч байсан. Тэрбээр өөрийнх нь зурагчин байсан Бенжамин Мижипедтэй гэрлэж Алеф нэртэй хүүтэй болсон юм. Харин тэрбээр саяхан "Кристиан Диор"-ын рекламд нүцгэн зургаа авахуулсан нь шуугиан тариад байна. Натали Портман бусад Холливудын ээж нар шиг биеэ сайн тордож, үзэсгэлэнтэй харагдаж байгааг хэвлэлүүд онцолж байгаа юм.