

Ойг тохиолдуулан ахмад бүжигчин Баянжаргалын санаачилгаар ДБЭТ, “Zoljargal and son film” хамтран баримтат кино хийжээ. Ахмад жүжигчдийн дурсамж яриа, түүхэн дүрс бичлэгээс бүтсэн киноны зохиолч, продюсерээр соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал ажиллаж, түүний хүү З.Батбилэг найруулсан аж. Балетийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэсний 50 жилийн ойд зориулсан баримтат киног арваннэгдүгээр сард олны хүртээл болгох аж.
Ц.Болор