МАН-ын нийслэлийн дүүргийн хороод энэ долоо хоногт хуралдахаар болоод байна.

МАН-ын нийслэлийн дүүргийн хороод энэ долоо хоногт хуралдахаар болоод байна. Дүүргийн хороодод энэ сарын 25 буюу бямба гарагаас өмнө хуралдах үүрэг өгчээ. Хурлаар хороодын дарга, удирдлагуудыг солих асуудлыг хэлэлцэх юм байна. 2012 оны сонгуульд МАН ялалт байгуулж чадаагүй тул удирдлагуудад нь ийнхүү хариуцлага тооцох аж. Мөн хурлаар удахгүй болох орон нутгийн сонгуульд хэрхэн оролцож, яаж ажиллах асуудлыг хөндөх юм.
Б.Баяр