
“Дурлалын сум” уран сайхны кино өнөөдрөөс кино театруудаар гарах ба энэ сарын 25-нд албан ёсны нээлтээ хийх юм байна.

“Дурлалын сум” уран сайхны кино өнөөдрөөс кино театруудаар гарах ба энэ сарын 25-нд албан ёсны нээлтээ хийх юм байна. Уг киног “Шилдэг өнгө” продакшны уран бүтээлчид хийжээ. Энэхүү киноны гол дүрд жүжигчин Б.Туяа, “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин Г.Алтаншагай, М.Баярмагнай, С.Өлзийхүү болон СУИС-ийн залуу жүжигчид тогложээ. “Шилдэг өнгө” продакшн өмнө нь “Бүтэлгүй новш”, “Зугтаарай”, “Ядуугийн зовлон”, “Сүүлчийн бүжиг”, “Сая долларын олз” зэрэг уран сайхны кино дэлгэцнээ гаргаж байсан билээ.
Д.Ундрах 24tsag.mn